2024
Ээжтэйгээ цэцэрлэгт ажилласан нь
2024 оны 11-р сар


“Ээжтэйгээ цэцэрлэгт ажилласан нь,” Найз, 2024 оны 11-р сар, 30-31

Ээжтэйгээ цэцэрлэгт ажилласан нь

Энэ түүх Шинэ Зеландад болсон.

Ээж охин хоёр цэцэрлэгт

Сайн уу, Эмили! Гадаа сайхан байна шүү, тийм ээ?

Харин тийм! Би оролдож үзэж болох уу? Би тусалмаар байна.

Энэ хүрз чамд хэтэрхий томдох байх. Харин чи надад хогийн ургамал зулгаахад туслах уу?

Тэгье!

Хогийн ургамал барьсан ээж

Ямар ч цэцэг тасалж болохгүйг анхаараарай. Би чамд аль нь хогийн ургамал болохыг харуулъя.

Цэцэрлэгт байгаа охин

Бид бүх хогийн ургамлыг түүх ёстой юу? Зөндөө байна шүү дээ!

Ээж ярьж байгаа нь

Цэцэрлэгээ сайхан харагдуулъя гэвэл бүгдийг нь түүх хэрэгтэй.

Цэцэрлэгт байгаа ядарч эцсэн охин

Цэцэрлэг арчлах хэцүү.

Цэцгийн мандлыг янзалж буй ээж

Тийм юм байна. Хэцүү ч гэсэн хийх хэрэгтэй.

Бид яагаад ийм олон цэцэг тарьсан юм бэ? Дэндүү их ажил шиг л санагдаж байна!

Сарнай

Тэнгэрлэг Эцэг яагаад сарнай цэцэгсийг ийм үзэсгэлэнтэй бүтээсэн гэж чи бодож байна?

Сайн мэдэхгүй байна аа.

Сарнай барьж байгаа ээж

Яагаад гэвэл Тэр биднийг сарнайг хараад баяр баясгаланг мэдрээсэй гэж хүсдэг.

Сарнай барьсан охин

Яг нөгөө дуу шиг юм аа! “Тэнгэрлэг Эцэгийн бүтээж өгсөн дэлхийд амьдарч байгаадаа би баярладаг.”

Цэцэрлэгээ харж байгаа ээж, охин хоёр

Ээж: Тийм учраас би энэ ажлаас халширдаггүй юм. Цэцэгс намайг аз жаргалтай болгодог.

Эмили: Цэцэгс Тэнгэрлэг Эцэгийн хайрыг бидэнд сануулдаг!

PDF

Зураг чимэглэлийг Алисса М.Гонзалэз

  • Хүүхдийн дууны ном, 16