2024
Есүс Христ дахин ирнэ
2024 оны 11-р сар


“Есүс Христ дахин ирнэ,” Найз, 2024 оны 11-р сар, 2–3.

Бошиглогчийн чуулган дээр өгсөн захиас

Есүс Христ дахин ирнэ

“Их Эзэн Есүс Христ дахин ирэх болно,” Лиахона, 2024 оны 11-р сар, 121–122-оос өөрчлөн авав.

PDF хуудас

Аврагч та нарт дараах амлалтыг өгсөн: “Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” [Сургаал ба Гэрээнүүд 84:88].

Есүс Христ та нарын нүгэл, өвчин шаналал, сэтгэлийн шаналлыг Өөр дээрээ авсан. Таныг наманчлах үед Тэр уучилна. Тэр мөн хэрэгтэй бүхнээр тань адисалж,

Та нарыг тараагдсан Израилыг цуглуулж, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслахыг уриалж байна. Би та нарыг Христийн тухай ярьж, Христийн талаар гэрчилж, Христэд итгэж, Христэд баясахыг уриалж байна! Энэ бол баяр баясгалант амьдралын нууц юм.

Биднийг зүрх сэтгэл болон амьдралаа Есүс Христэд бүрэн зориулахад хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй ээ.

Түүнийг эргэж ирэхэд бэлэн байх

Ерөнхийлөгч Нэлсон биднийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд урьсан. Бэлтгэхийн тулд юу хийхээ зур. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгээс авсан зарим санааг доороос харна уу!

Гэрээ байгуулж, гэрээгээ сахь

Бусдыг Христэд авчрахад туслах

Ариун сүмд ороход бэлтгэх

Есүс Христийн болон Түүний Цагаатгалын талаар судал