“Кенид Есүсийг дагах нь,” Найз, 2024 оны 11-р сар, 10-11.
Кенид Есүсийг дагах нь
Мартинтай танилц!
Мартин хэрхэн Есүсийг дагадаг вэ?
Мартин Есүсийн тухай суралцсанаар Түүнийг дагадаг. Номлогчид Мартинтай уулзаад түүнд Есүс Христийн тухай товхимол өгчээ. Мартин харааны бэрхшээлтэй учраас тэр жижиг бичээсийг уншиж чадсангүй. Гэхдээ тэр илүү ихийг мэдэхийг хүсэж байлаа.
Номлогчид брайл дээрх Мормоны номыг Мартинд өгөв. Брайл бол хараагүй эсвэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан бичгийн хэлний нэг хэлбэр юм.
Мартин, аавтайгаа хамт баптисм хүртэхээр шийдэв. “Би Есүс Христийн Сүмд талархаж байна. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ” гэж Мартин хэлсэн.
Мартины тухай
Нас: 10
Улс: Кени, Найроби
Хэл: Англи, свахили
Зорилго: 1) Есүс Христийн гэрлийг түгээх, 2) Номлолд үйлчлэх, 3) Хуульч болох.
Хобби: Шатар тоглох, аавынхаа хувцас урлах бизнест туслах
Гэр бүл: Мартин, аав, ах
Мартины дуртай зүйлс
Мормоны номын түүх: Нифайчуудын ачаа дарамт хөнгөрсөн тухай (Moзая 24-ийг үзнэ үү)
Баярын өдөр: Машужагийн өдөр (Баатруудын өдөр)
Жимс: Лийр
Өнгө: Цэнхэр
Хүүхдийн хэсгийн дуу:: “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 1–2.)