“Миний ариун сүм зурдаг дэвтэр,” Найз, 2024 оны 11-р сар, 16–17.
Та нарын бичсэн түүх
Миний ариун сүм зурдаг дэвтэр
Сайн байна уу,
Миний нэрийг Брэйдэн гэдэг. Би АНУ-ын Юта мужид амьдардаг.
Би 10 настайдаа ямар зорилго тавьсан тухайгаа та нартай хуваалцъя.
Энэ бүхэн өвөө, эмээгийндээ очсон аяллаас эхэлсэн юм. Өвөө, эмээ хоёр маань зочны өрөөндөө ариун сүмийн зургийн цомогтой, би түүнийг нь харах дуртай байлаа. Тэгээд би өөрийн гэсэн ариун сүмийн зургийн цомогтой болъё гэж шийдсэн. Би бүх ариун сүмийг зурах урт хугацааны зорилго тавьсан юм.
Би ариун сүмийн анхны зургаа зурахаар шийдсэн. Би харандаагаа бариад, зургийг нь онлайнаар харж байгаад Ютагийн Сэйнт Жорж ариун сүмийг зурсан. Дараа нь би Ютагийн Логан, Ютагийн Мантай ариун сүмүүдийг зурав. Ээж минь зургуудаа том зургийн дэвтэр дээр зурахыг санал болгосон юм. Жил 6 сар өнгөрөхөд би 81 дэх буюу Невадагийн Рино ариун сүмийг зурж байна. Надад зурах 105 ариун сүм үлдсэн байгаа!
Заримдаа зурж байгаад бууж өгмөөр санагдах үе гардаг. Ийм үед би залбирах дуртай ба хэцүү хэсгүүдийг зурж дуусахад минь туслаач хэмээн Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг.
Миний гурван эрэгтэй дүүд ариун сүмд илүү их хайртай болоход энэ зорилго тусалсан нь надад гайхалтай санагдсан. Миний дүү Кэйд очихыг хүсдэг бүх ариун сүмийнхээ харин нөгөө хоёр дүү маань багш, найз нөхдөдөө зориулан ариун сүмийн зургуудыг зурсан.
Зорилго маань надад өөр сонирхлоо олж мэдэхэд тусалсан юм. Би дизайнд дуртайгаа мэдсэн! Өнгөрсөн зунаас би ариун сүмийн 3D загваруудыг гаргаж эхэлсэн ба том болоод архитектур болъё гэж бодож байгаа.
Миний энэ зорилго надад Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрт илүү ойртоход тусалсан. Би ариун сүм зурах бүрдээ Сүнсийг мэдэрдэг. Ариун сүм бол Бурханы өргөө гэдгийг би мэднэ. Саяхан би Ютагийн Пэйсон болон өөр ариун сүмүүдэд орох боломжтой байсан. Би ариун сүмд баптисм хүртэх үедээ Сүнсийг маш хүчтэй мэдэрдэг.
Ариун сүмийг харах бүрдээ би зөвийг сонгохдоо илүү шийдэмгий болж хүчирхэгждэг.
Б. Брэйдэний зурсан зургууд