Ур чадварын дадлага 10
Эрүүл сэтгэн бодох дадлыг хэвшүүлэх
Бидний бодол санаа бидэнд сайнаар ч, муугаар ч хүчтэй нөлөө үзүүлдэг. Эрүүл сэтгэн бодох дадлыг хэвшүүлэх нь бидний амьдралыг үзэх үзэл, Их Эзэний ажлыг хийх чадвар зэргийг дээшлүүлдэг.
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох,” “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.
Тодорхойлох
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах сэдвийг хуваалцаж, энэ ур чадвараар дадлага хийх сэдвийг танилцуул. Мөн Сургаал ба Гэрээнүүд 6:36-г хамтдаа судлах талаар бодож үз. Суралцагчдыг энэ шүлэг дээрх Их Эзэний зөвлөгөөг дагах нь өөрсдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар хуваалцахыг хүс.
Бодол санаа маань бидний мэдрэмж, үйлдэлд нөлөөлдөг (Сургаалт үгс 23:7-г үзнэ үү). Сөрөг бодол нь сэтгэлээр унах, өөртөө эргэлзэх, айдас, уур уцаар, цөхрөлд хүргэдэг бол өөдрөг бодол нь өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэл, итгэл найдварыг төрүүлдэг.
Эрүүл сэтгэн бодох дадлыг хэвшүүлэх нэг арга бол сөрөг бодлуудаа тэмдэглээд дараах байдлаар шинэчилж бичих явдал юм. Тухайлбал:
-
Илүү итгэл найдвар тээсэн
-
Илүү үнэн зөв
-
Есүс Христэд итгэх итгэлийг харуулсан
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ гурван удирдамжийг самбар дээр бичиж болно.
Биечлэн үзүүл
Хэлэлцүүлгийн удирдагч: Номлогчийн амьдралд дасан зохицох нь ([2013], 21) номоос “Сөрөг бодлоо эерэг болгож ярих” гарчгаас авсан дараах жишээнүүдийн заримыг үзүүлж, ярилцаад энэ чадварыг биечлэн үзүүл. Та ангийн гишүүдээр нэг нэг жишээг ангийнхандаа чангаар уншуулж болно.
|
Миний сөрөг бодол |
Эрүүл сэтгэн бодох дадлыг хэвшүүлэхийн тулд миний шинэчлэн бичсэн хэсэг |
|---|---|
|
Би ийм эрт босоход үнэхээр дургүй. |
Надад заавал таалагдах албагүй. Би үүнийг хийж чадна гэж бодож байна. Нэг босоод, хөдлөөд эхэлбэл арай дээр болно шүү дээ. Би Бурханаас тусламж гуйн залбирч болно. |
|
Би өнөөдрийг дуусгаж чадахгүй. |
Өнөөдрийг хүртэл би хийсээр ирсэн, өнөөдөр ч гэсэн хийж дуусгана. Яг одоо миний хийж чадах зүйл бол өмнө байгаа зүйлээ нэг удаад нэг алхмаар урагшлуулж дуусгах. Аврагчид хандах үед Тэр энэ өдрийг давахад минь туслах болно. |
|
Энэ хичээл дэндүү муу байлаа. |
Зарим хичээл бусдаасаа илүү сайн болдог. Би сайжрахыг хүсэж байгаа нь сайн хэрэг юм. Бурхан хамгийн сайнаараа хичээхэд хүлээн авна гэдгийг би мэднэ. Хамтрагч минь намайг сайжрахад туслах байх. |
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдаас эдгээр жишээнд гурван удирдамж хэрхэн илэрч байгааг хуваалцахыг хүс. Мөн та дараахтай адил асуултуудыг авч үзэн ярилцаж болно.
-
Эдгээр жишээнээс юу нь танд онцгой санагдсан бэ?
-
Ингэж бодох нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад хамтрагчтайгаа энэ чадвараар дадлага хийх боломжийг олго. Дараах заавруудыг үзүүлэх талаар бодож үз:
Дараах сөрөг бодлыг илүү итгэл найдвар тээсэн, илүү үнэн зөв, Есүс Христэд итгэх итгэлийг харуулсан мэдэгдэл болгон өөрчил.
-
“Хүн бүр энэ зүйл дээр надаас илүү сайн. Би энд байх хүн биш.”
-
“Би танихгүй хүнтэй ярилцаж чаддаггүй. Би үүнийг хийхээс их айдаг”
-
“Ер нь би зохион байгуулалт муутай.”
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн хуваалцах хүсэлтэй хэдэн гишүүнээс нэг сөрөг бодлыг хэрхэн өөрчилж бичсэн талаараа ярихыг хүс. Илүү их дадлага хийх боломж олгохын тулд суралцагчдаар урд нь төрж байсан сөрөг бодлуудыг нь бичүүлж болно. Тэдэнд эдгээр бодлыг илүү итгэл найдвар тээсэн, илүү үнэн зөв, итгэлээр дүүрэн болгохын тулд дахин өөрчилж бичих дадлага хийх цаг гарга.
Хэрэгжүүлэх
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад энэ чадварыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах зүйлийг хуваалцана уу:
Дараагийн долоон өдрийн турш өөрт төрсөн сөрөг бодлуудаа бичих цаг гарга. Дараа нь тэдгээрийг илүү итгэл найдвар тээсэн, илүү үнэн зөв байхаар мөн Есүс Христэд итгэх итгэлээ харуулах байдлаар шинэчилж бич. Энэ дадлага танд хэрхэн нөлөөлж байгааг анхаараарай.