Сайн мэдээний анги
5-р хичээл: Есүс Христийн сайн мэдээг судал мөн заа


5-р хичээл

Есүс Христийн сайн мэдээг судал мөн заа

Миний сайн мэдээг номло, 3-р бүлэг

судраас суралцаж буй залуу

Номлогчдын Аврагчийн сайн мэдээг заахдаа ашигладаг хичээлүүд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэгт байдаг. “Энэ бүлгийн хичээлүүдэд Есүс Христийн сайн мэдээний амин чухал сургаал, зарчим, зарлигууд багтсан” (Миний сайн мэдээг номло [2023], 25). Суралцагчид эдгээр хичээлээс судалж, заах дадлага хийснээр Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцахад илүү сайн бэлтгэгдэх болно.

Хянаж мөн эргэн шалга

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг энэ ангид сурч байгаа зүйлээ хэрэгжүүлэхийн тулд сүүлд ямар хүчин чармайлт гаргаснаа бод гэж урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.

Суралцах үйл ажиллагааны хувилбарууд

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнханд тань хамгийн тустай суралцах хувилбар эсвэл хувилбаруудыг залбирч сонго. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээсэн байхад анхаар.

Хувилбар A: Их Эзэний номлогчид юу заадаг вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд “Та нарын зорилго”-ийг сануул (Миний сайн мэдээг номло, 1). Үүнийг ангиараа хамтдаа унш. Уулзсан хүмүүстээ Есүс Христийн сайн мэдээг заах нь номлогчдын хувьд энэ зорилгоо биелүүлэх нэг чухал арга зам юм гэдгийг тайлбарла.

Номлогчдын заадаг хичээлүүд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэгт байгааг онцол. Дараах заавруудыг хуваалц.

Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх эхний хоёр догол мөрийг тодоор бичсэн хичээлийн гарчгийн хамт уншаад, номлогчдод юу заахыг зааварласныг олж мэд.

Хэлэлцүүлгийн удирдагч: Та нар мөн дараах шүлгүүдээс заримыг нь хамтдаа судалж болно: Сургаал ба Гэрээнүүд 19:31 33:10–11; 34:4–6; 42:12. Суралцагчид Их Эзэн юу заахыг номлогчдоосоо хүссэн талаар олж авсан нэмэлт ойлголтоо ярилцаж болно.

Дараагийн үйл ажиллагаагаар оролцогчид Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх хичээлийн хэв маяг, бүтцийн талаар суралцана гэдгийг тайлбарла. Эхлээд суралцагчдад нэг хичээлийн талаар богино тойм өгөх талаар бодож үз. Та хичээлийг дэлгэцэн дээр үзүүлэн хамтдаа давтаж болно. Дараах зааврууд нь танд товч тойм гаргахад тусална:

1-р хичээл: Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас (30– 45-р хуудас)-ыг ол. Энэ хичээлийн дараах хэсгүүдийг гүйлгэн үз. Хичээлийн эдгээр өөр өөр хэсэг хэрхэн Аврагчийн сайн мэдээг үр дүнтэй заахад туслах талаар бод.

  • Хүмүүсийн бодож байж болох асуулт

  • Заах зөвлөмж

  • Та хүмүүст 15–25 минутад багтаан юу зааж болох вэ?

  • Хүмүүст тавьж болох асуултууд

  • Өгч болох урилгууд

  • Сургаалын үндэс суурь

  • Заах ойлголт (хичээлийн туршид байгаа)

  • Богино болон дунд хэмжээний хичээлийн тойм

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг хамтдаа авч үзсэн хичээлээсээ олж мэдсэн тус болох зүйлээ хуваалц гэж урь. Хэрэв цаг гарвал та “4-р хичээл: Есүс Христийн насан туршийн шавь болох нь” хичээл нь эхний гурван хичээлээс өөр бүтэцтэй гэдгийг тайлбарлаж болно. Та бас энэ хичээлийг хамтдаа товчхон давтаж болно.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дээрх хичээлүүдээс нэгийг нь илүү гүнзгий судлах цаг гаргаж өг. Дараах зааврыг үзүүлээд, суралцагчдад тэдгээрийг бие даан хийж дуусгахад зориулан ойролцоогоор 10 минут өг.

Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгээс илүү дэлгэрэнгүй судлахыг хүсэж байгаа нэг хичээлээ сонго. Юу хийж болох хэдэн санааг доор өгөв:

  • Хичээлийн хэсгүүдийн гарчгийг унш. Дараа нь цаг гарган таны сонирхлыг хамгийн их татсан нэг юм уу түүнээс олныг гүнзгий судал.

  • Хичээлийн эхэнд байгаа “Хүмүүсийн бодож байж болох асуулт” гэсэн хайрцган доторхыг унш (зөвхөн 1–3-р хичээл). Хариулахыг хамгийн их хүсэж байгаа асуултаа тодруул. “Сургаалын үндэс суурь” хэсгээс хариултаа хайж ол.

  • “Сургаалын үндэс суурь” хэсэг дэх товч дүгнэлтүүдээс заримыг нь судал. Та бас “Судар судлах” хайрцган доорх зарим шүлгийг судалж болно. Эдгээр эх сурвалж нь Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар юу зааж байгаад анхаарлаа хандуул.

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг судалж дууссаны дараа тэднийг хамтрагчид эсвэл жижиг бүлгүүд болгон хуваа. Хүн бүрийг судлах үйл ажиллагаагаараа юунд анхаарлаа хандуулсан мөн энэ туршлагаас юу сурснаа хуваалц гэж урь.

Зорилго тавь

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурсан зүйлээ тунгаан бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаанаас ашигла эсвэл өөрийн гэсэн санаа ол.

  • Хувиараа судраас судлах явцдаа 3-р бүлэг дэх хичээлүүдээс сургаалыг хэрхэн судлах төлөвлөгөө гарга.

  • “Сургаалын үндэс суурь” хэсгүүдээс судлахыг хүсэж буй нэг товч дүгнэлтийг сонго. Сэдвээ судалж, юу сурч мэдсэнээ тоймло. Тоймоо таньдаг хүндээ заахад ашигла.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэхээ эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.

Хувилбар Б: Их Эзэний номлогчид Түүний сайн мэдээг хэрхэн үр дүнтэй зааж болох вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг урьд нь гарч ирж байсан Есүс Христийн сайн мэдээг бусдад заах боломжуудынхаа талаар бод гэж урь (Жишээлбэл: Гэр бүл, найз нөхөд мөн сүм, семинар, институтэд). Та нэг юм уу хоёр суралцагчаас туршлагаа, үүнд юу нь сайн болсон, юу нь илүү сайн байж болох байсан талаар хуваалцахыг хүсэж болно.

Дараах судлах үйл ажиллагаа нь ангийн гишүүдэд Аврагчийн сайн мэдээг хэрхэн илүү үр дүнтэй заах талаар сурч мэдэхэд тусална гэдгийг тайлбарла. Суралцагчид ганцаарчлан дөрвөн алхмыг дөрвүүлэнг нь хийж болно эсвэл та тэднийг дөрвөн хүнтэй бүлэг болгон хуваагаад, бүлгийн гишүүн бүрд нэгийг нь судлахаар оноож болно.

Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн удиртгал хэсгээс дараах хэсгүүдийг судал. Номлогчид хэрхэн Аврагчийн сайн мэдээг үр дүнтэй зааж болох талаар ойлгоход тань туслах үнэн, удирдамжуудыг олж мэд. Хамгийн чухал гэж үзсэн санаануудаа тэмдэглэх талаар бодож үз.

  1. Сүнсээр удирдуулан зүрх сэтгэлээсээ заах” (26-р хуудас)

  2. Хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн заах ба урих” (27-р хуудас)

  3. Та юуг заахаар сүнсний удирдамж хүлээн авсан бэ?” гарчгийн доорх судрын хэсгүүд (27-р хуудсан дээрх “Судраас судлах” хайрцган доторх)

  4. Хичээл дэх сургаалыг судлах нь яагаад чухал вэ?” гарчгийн доорх судрын хэсгүүд (27-р хуудсан дээрх “Судраас судлах” хайрцган доторх)

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ жижиг бүлгүүдэд эсвэл ангиараа хуваалц гэж урь.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Оролцогчдод Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх аль нэг хичээлийг энгийн хураангуйлан заахад бэлдэх мөн дадлага хийх боломж олго. Та мөн тэдэнд үүнийг хийхэд бэлтгэхэд нь туслахын тулд 6-р хичээл: “Заах дадлага хийх” хэсэг дэх удирдамжийг ашиглаж болно. Товч дүгнэлтээ бэлтгэж, хуваалцахдаа үр дүнтэй заах талаар сурч мэдсэн зарчмуудаа ашиглахад ангийн гишүүдийг урамшуулан дэмж. Цаг гарвал та суралцагчдад бэлтгэсэн дүгнэлтээ заах хэд хэдэн боломжийг гарган өгч болно.

Зорилго тавь

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурсан зүйлээ тунгаан бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаануудыг ашигла эсвэл өөрийн гэсэн санаа ол.

  • Гэр бүлийн гишүүн, найз нөхдөдөө дүгнэлтээ заах дадлага хий.

  • Товч дүгнэлтээ гэрчлэлийнхээ хамт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалц.

  • 3-р бүлэг дэх хичээлүүдийн нэмэлт агуулгыг судал.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэх эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.

Дараа нь

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр заах дадлага хийхдээ 6-р хичээлийг ашиглахаар төлөвлөж байгаа бол суралцагчдыг үүнд бэлдэн Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дээрх нэг хичээлийг судлахыг урьж болно. Хэрэв та дараагийн хичээлээр 7-р хичээлийг судлахад бэлэн байвал ангийн гишүүдийг үүнд бэлдэн Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг (28–29-р хуудас) дэх “Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга” хэсгийг судла гэж урьж болно. Мөн та тэдэнд сануулга илгээж болно.