2-р хичээл
Миний сайн мэдээг номло гарын авлагын удиртгал
“Миний сайн мэдээг номло гарын авлага нь номлогчдод төдийгүй Сүмийн бүх гишүүнд зориулсан үнэ цэнтэй эх сурвалж юм” (Миний сайн мэдээг номло [2023], ix). Энэхүү сүнслэгээр өдөөгдсөн эх сурвалж нь бусдыг Христэд ир хэмээн урих зорилгоо биелүүлэхэд нь номлогчдод тусална. Мөн энэ нь бидэнд Аврагчид илүү ойртож, Түүний сургаалыг илүү сайн ойлгоход тусалж чадна.
Хянаж мөн эргэн шалга
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.
Санал болгосон суралцах үйл ажиллагаа
Миний сайн мэдээг номло гарын авлага нь миний амьдралыг хэрхэн адислах вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Миний сайн мэдээг номло гарын авлагын зургийг үзүүл эсвэл бодит хувилбарыг ангийнханд харуул. Ангийн хэдэн гишүүнд энэ гарын авлагын талаар мэддэг зүйлээ эсвэл үүнээс судалж байсан туршлагаасаа хуваалц гэж хэл.
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд энэ хичээлээс Миний сайн мэдээг номло гарын авлага товхимлын талаар илүү ихийг суралцана гэдгийг тайлбарла. Дараах заавруудыг хуваалц.
Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг ашиглахын оронд “Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэлийг танилцуулав” (2:58) видеог үзүүлж болно.
“Тэргүүн зөвлөлийн захиас бичиг” (Миний сайн мэдээг номло) болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг судал. Миний сайн мэдээг номло гарын авлагыг судлах нь хэрхэн таныг адисалж болоход анхаарлаа хандуул.
Миний сайн мэдээг номло гарын авлагад Их Эзэнд ирэх Түүний урилгыг хүлээн авахад хүмүүст туслах миний харсан хамгийн шилдэг зааварчилгаанууд багтсан.
Миний сайн мэдээг номло гарын авлагын шинэчлэгдсэн хувилбар хувийн гэрчлэлийг тань баяжуулахыг харахад би та бүхнийг урьж байна. Та нар Тэнгэр дэх Эцэгтээ ариун ажилд нь туслах нь онцгой боломж юм байна гэдгийг мэдрэх болно. Та нар Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэл, судрууд дээрх болон амьд бошиглогчдын сургаалуудыг судалж, амьдралдаа хэрэгжүүлснээр адислагдана. Хувийн гэрчлэл тань баялаг болно. Аврагчийн сайн мэдээг хуваалцах таны чадавх мөн өсөн нэмэгдэх болно.” (D. Todd Christofferson, Use the Power of the Book of Mormon.[address given at the seminar for new mission leaders, June 23, 2023], Gospel Library)
-
Амласан ямар, ямар адислал танд онцгой санагдсан бэ? Яагаад?
Дадлага хий
Хэлэлцүүлгийн удирдагч: “Миний сайн мэдээг номло гарын авлагад юу байдаг вэ?” нэртэй тараах материалыг өг. Ангийн гишүүдэд тараах материал дээрх асуултуудад хариулж, Миний сайн мэдээг номло гарын авлагын тоймыг бэлтгэхэд ойролцоогоор 10–12 минут өг.
Миний сайн мэдээг номло гарын авлагад юу байдаг вэ?
Танай тойргийн удирдагчид өсвөр үеийнхэнд Миний сайн мэдээг номло гарын авлагаас суралцахад нь туслахыг хүсэж байна гэж төсөөл. Тэд таныг номлогчийг бэлтгэх ангид сууж байсныг сонсоод, өсвөр үеийнхэнтэй хуваалцах гурван минутын тойм бэлтгэхэд таныг урив.
Доорх асуултуудын хариултыг бичээд, дараах үйл ажиллагааг гүйцэтгэх замаар тоймоо бэлд. Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх эдгээр асуултад хариулахад туслах мэдэгдлүүдийг тодруул.
-
Миний сайн мэдээг номло гэж юу вэ? (“Тэргүүн зөвлөлийн захиас бичиг” [Миний сайн мэдээг номло, v]; “Миний сайн мэдээг номло гарын авлагын удиртгал” [Миний сайн мэдээг номло, vii–ix]).
-
Миний сайн мэдээг номло гарын авлагыг судлах нь танд болон бусдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход хэрхэн тусалж болох вэ? (“Миний сайн мэдээг номло гарын авлагыг Сүмийн гишүүд ашиглах,” Миний сайн мэдээг номло, ix-ийг үзнэ үү).
Дараах зүйлийг хийснээр Миний сайн мэдээг номло гарын авлагатай танилц.
-
“Миний сайн мэдээг номло гарын авлагын удиртгал” хэсгийг олоод, Миний сайн мэдээг номло гарын авлага ямар бүтэцтэй болохыг тайлбарласан жагсаалтыг үз (vii-р хуудсыг үзнэ үү).
-
3-р бүлгийг судлан номлогчид юу заадгийг олж мэд. Эхний таван догол мөрийг ( 25-р хуудсан дээр) уншаад, бүлгийн үлдсэн дөрвөн хичээлийг гүйлгэн унш.
-
1, 2, 4, 5 эсвэл 6-р бүлгийн аль нэгийг судлахаар сонго. Бүлгийн тодоор бичсэн гарчгуудыг унш.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагаас олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн, тоймдоо юуг хуваалцах нь хамгийн үр дүнтэй гэж та бодож байна вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Бэлтгэж дууссаны дараа ангийн гишүүдэд тоймоо хамтрагчтайгаа хуваалц гэж хэл. Тоймоо хуваалцсаных нь дараа та дараахтай адил асуулт тавьж болно.
Миний сайн мэдээг номло гарын авлагыг судруудтай хамт хичээнгүйлэн судлах нь хэрхэн таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулахад туслах вэ?
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлсээ тунгаан бодож, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өгөөрэй. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Судалсан зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараах санаанаас заримыг нь ашигла эсвэл өөрөө бодож ол.
-
Та сайн мэдээг судлах явцдаа Миний сайн мэдээг номло гарын авлагыг хэрхэн ашиглахаа тодорхойл.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх номлогчдын заадаг хичээлүүдээс нэгийг эсвэл олныг судал.
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэх эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.
Дараа нь
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 3-р хичээлийг заахад бэлэн байвал ангийн гишүүдийг үүнд бэлдэн Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлгийг судлах даалгавар өгч болно. Мөн та тэдэнд сануулга илгээж болно.