Сайн мэдээний анги
13-р хичээл: Итгэлтэйгээр урагшил


13-р хичээл

Итгэлтэйгээр урагшил

Инээмсэглэж буй ахлагчид

Энэ хичээл нь суралцагчдад Номлогчийг бэлтгэх ангид хамрагдах үедээ Есүс Христийн дагалдагчийн хувьд ахиц дэвшил, өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

Дүгнэх ба эргэн шалгах

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.

Санал болгох суралцах үйл ажиллагаа

Сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бод

Хэлэлцүүлгийн удирдагч: Та залбирч байгаа Есүс Христийн болон Библи уншиж байгаа Иосеф Смитийн зургийг үзүүлж болно. Суралцагчдыг Марк 1:35; Лук 6:12; Иосеф Смит—Түүх 1:12–13-ыг уншихдаа зургуудын талаар тунгаан бод гэж урь. Тэднээр энэ шүлгүүдэд байгаа нийтлэг захиасыг олуул.

Залбирч буй хүний гар
Иосеф Смит судар судалж байгаа нь
  • Судруудад Аврагч, Иосеф Смит хоёрыг сүнслэгээр өсөж хөгжихийн тулд юу хийсэн гэж өгүүлдэг вэ?

  • Иаков 1:5-аас уншсан зүйлээ эргэцүүлэн бодсоноор Иосеф Смитийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар залбирч, тунгаан бодох цаг гаргах нь Их Эзэнээс удирдамж хүлээн авахад бидэнд тусалдаг талаар тайлбарла.

Та ангийн гишүүдэд үүнийг хийхэд туслахын тулд самбар дээр гурван зураасан хүн зурж, тэдгээрийн доор Хичээлийн эхлэл, Өнөөдөр, Зургаан сарын дараа гэж бич. Дараа нь доорх зааврыг өг.

Гурван зураасан хүний дүрс

Энэ хичээлийг эхэлснээс хойших сүнслэг өсөлт хөгжлөө тунгаан бод. Түүнчлэн одоо гаргахыг хүсэж байгаа ахиц дэвшлээ бодож үзээрэй. Өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ бич. Дараах асуултууд тус болно. Үүнд:

Өнгөрснөө эргэн харах

  • Энэ хичээлд суухаас өмнөх байдалтайгаа харьцуулахад одоо номлолд үйлчлэхэд эсвэл бусадтай сайн мэдээг хуваалцахад та ямар арга замуудаар илүү үр дүнтэй бэлтгэсэн гэж бодож байна вэ?

  • Миний сайн мэдээг номло удирдамжийг судалсан нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Хичээлийн үеэр болон хичээлээс гадуурх ямар туршлага танд өөрчлөлт авчирсан бэ?

Урагш тэмүүлэх

  • Та номлолд үйлчлэхээр үргэлжлүүлэн бэлтгэхийн тулд юуг зогсолтгүй хийхийг хүсэж байна вэ? Энэ зорилгодоо хүрэх таны дараагийн алхам юу байх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход нь хэнд туслахыг та хүсэж байна вэ? Та тэдэнд туслахын тулд юу хийх вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг хуваалцахад хялбар гэж үзсэн хариултынхаа талаар хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэг дотроо ярилц гэж урь. Энэ нь ангийнхнаас бэлэн байгаагаар нь Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлийг нь ангийнхантай нь хуваалцуулах тохиромжтой цаг байж болно.

Төгсгөлд нь ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Та нар Бурханд үйлчлэх хүслээ нэмэгдүүлж чадна мөн та нар номлогчийн боддог шиг бодож, номлогчийн уншдаг зүйлийг уншиж, номлогч шиг залбирч, номлогчийн мэдэрдэг зүйлийг мэдэрч чадна. Та Ариун Сүнснээс холдоход хүргэдэг дэлхийн нөлөөллүүдээс зайлсхийн, сүнсний өдөөлтүүдийг таньж, тэдгээрт хариулах итгэлтэй байдлаа нэмэгдүүлж чадна. Та шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг хийснээр аажмаар өөрийнхөө найддаг шиг, мөн Аврагчийн хүсэн хүлээдэг шиг тийм номлогч болж чадна. (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 46)

Хэлэлцүүлгийн удирдагч: Оролцогчдод хайраа илэрхийлэн Аврагчийн тухай гэрчлэлээ мөн Түүний сайн мэдээг номлохын ач холбогдлын талаарх мэдрэмжээ хуваалц. Их Эзэний хүссэн номлогч болон шавь болж болохын тулд итгэлтэйгээр бэлтгэн урагшлахад суралцагчдыг урамшуулан дэмж.