3-р хичээл
Номлогчийн зорилгоо биелүүл
Миний сайн мэдээг номло, 1-р бүлэг
Номлогчийн зорилго бол “Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ба эцсээ хүртэл тэвчихээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь туслах байдлаар бусдыг Христэд ир хэмээн урих” явдал юм (Миний сайн мэдээг номло [2023], 1). Энэ зорилгыг ойлгож, номлогчийн ажлын бүхий л хүрээнд хэрэгжүүлэх нь залуучуудын номлолын талаарх бодол, үүнд бэлтгэж, үйлчлэх арга замыг нь өөр түвшинд аваачна.
Хянаж мөн эргэн шалга
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.
Суралцах үйл ажиллагааны хувилбарууд
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнханд тань хамгийн тустай суралцах хувилбар эсвэл хувилбаруудыг залбирч сонго. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээсэн байхад анхаар.
Хувилбар А: Номлогчийн зорилго юу вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Номлогчийн зорилгын тухай яриаг эхлүүлэхдээ дараах жишээг хуваалцах талаар бодож үз.
Танд Сүмийн гишүүн биш найз бий. Найз тань өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байгааг асуухад та номлогчийг бэлтгэх ангид суух гэж байгаагаа хэлэв. Ийн хэлэхэд найз тань “Номлогчид юу хийдэг вэ?” гэж асуужээ.
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдаар хэлэх зүйлийг нь бодуулах юм уу хуваалцуул. Асуултад олон янзаар хариулж болох ч номлогчийн үндсэн зорилгыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлэг-ийн эхэнд нэгтгэн дүгнэсэн байдгийг тайлбарла. Дараах зааврыг үзүүл. Суралцагчдад хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэйгээ судалж, ярилцах цаг гаргаж өг.
“Таны зорилго” (Миний сайн мэдээг номло, 1) болон ахлагч Д. Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг унш.
Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлэг болон “Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?” гэсэн асуултыг үл тоомсорлон орхиж болохгүй. Сэргээгдсэн сайн мэдээний зарчим, ёслолуудаар дамжуулан хүмүүсийг Христэд авчрах зорилгоо ухамсарласан үедээ та сайн мэдээг хуваалцах нь хөтөлбөр биш, энэ нь Эцэг, Хүү мөн Ариун Сүнсний үйл хэрэг юм гэдгийг ойлгоно. (D. Todd Christofferson, “Why We Share the Gospel,” Ensign, Aug. 2014, 36)
Энэхүү зорилгыг ухамсарлах нь хэрхэн дараах зүйлд нөлөөлж болохыг ярилц:
-
Та номлолд хэрхэн бэлтгэсэн бэ?
-
Номлогчийн хувьд таны үйлдэл
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд номлогчийн зорилгыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах зааврыг үзүүл. Та ангийн нэг хагаст эхний зүйлийг, харин нөгөө хагаст хоёр дахь зүйлийг тодруулахаар оноож болно.
“Сэргээгдсэн сайн мэдээг заах таны үүрэг”-ийг унш (Миний сайн мэдээг номло, 1–2). Судалж байхдаа дараах зүйлийг онцол:
-
Бид яагаад бусдыг Есүс Христэд ирэхийг урьдаг шалтгаан
-
Есүс Христэд ирэхэд бусдад туслахын тулд бид юу хийж болох вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг урь. Та мөн дараах асуултыг авч үзэн ярилцаж болно.
-
Аврагчийг дагах нь хэрхэн танд болон таны мэдэх хүмүүст “агуу аз жаргал, найдвар, амар амгалан, зорилго” (2-р хуудас) авчирсан бэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Өмнөх асуултын өөрийн хариултыг хуваалцах талаар бодож үз. Та мөн “After Search So Long for It, Hope Appeared Up on Their Doorstep” (2:42; Gospel Library) видеог үзүүлж болно. Ангийн гишүүдэд Есүс Христийн сайн мэдээ хэрхэн уг видеон дээрх хосыг адисалсныг олж мэд гэж хэл.
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Цаг гарган суралцагчдад “Таны зорилго”-ыг цээжлэхэд нь тусал (Миний сайн мэдээг номло, 1). Та үүнийг ангийнхантайгаа хэд хэдэн удаа давтаж хэлээд, дараа нь хамтрагчтайгаа цээжээр хэлэх дадлага хийхэд суралцагчдыг урь.
Энэ цуврал хичээлийг заахдаа номлогчийн зорилгыг тогтмол дурдаж бай. Та мөн хичээл бүрийн эхэнд үүнийг хамтдаа цээжээр хэлэх талаар бодож үз.
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Судалсан зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаанаас ашигла эсвэл өөрийн гэсэн санаа ол.
-
Номлогчийн зорилгыг цээжлэх дадлагаа үргэлжлүүлэн хий. Үүнийгээ гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа цээжээр хуваалц. Номлогчийн зорилгын хүрээнд хийдэг эсвэл хийж эхлэх зүйлсийнхээ талаар бод.
-
ChurchofJesusChrist.org дээрх “Сайн мэдээг хуваалцах” хуудсанд зочилно уу. Бусадтай сайн мэдээг хуваалцахад танд туслах санаануудыг эрж хай.
-
Есүс Христэд ойртож, Түүний сайн мэдээний адислалуудаас хүртэхэд нь туслахыг хүсэж байгаа хэн нэгний тухай залбирч бод. Та тэдэнд туслахын тулд юу хийхээ тодорхойл (Жишээлбэл: “Би энэ хүний төлөө залбирч, ням гарагт сүмд ирэхэд түүнийг урина”).
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол дараагийн хичээл орохоос өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах талаар хуваалцах цаг гаргаж өг.
Хувилбар Б: Христийн сургаал хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Самбарт Христийн сургаал гэсэн хэллэгийг бичиж болно. Хэн нэгнийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг унших гэж урьж болно.
Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдрал өөрчлөгддөг. (“Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6.)
-
Хэрэв хэн нэгэн танаас Христийн сургаал гэж юу вэ хэмээн асуувал та юу гэж хариулах вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг дээрх асуултын хариултаа Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлэг дээрх тайлбартай харьцуул гэж урь. Тэдэнд үүнийг хийхэд нь туслахын тулд дараах зааврыг үзүүл.
Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлэг дээрх “Христийн сайн мэдээ ба Христийн сургаал” гарчигтай хэсгийг ол. Эхний гурван догол мөрийг болон Хайрум Смитийн хэлсэн мэдэгдлийг унш (6-р хуудас). Дараах хоёр асуултын хариултыг хай.
-
Христийн сургаал гэж юу вэ?
-
Яагаад номлолд бэлтгэж байгаа хүн Христийн сургаалыг ойлгож, түүгээр амьдрахыг эрэлхийлэх ёстой вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг дээрх асуултуудад хариулах Миний сайн мэдээг номло гарын авлагаас сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг урь.
Дараах үйл ажиллагаа нь Христийн сургаалыг бүхий л талаар илүү гүн гүнзгий ойлгоход ангийн гишүүдэд тусална. Хэрэв танай анги хангалттай олон хүнтэй бол тэднийг таван бүлэг болгон хуваа. Бүлгийн гишүүн бүр Христийн сургаалын өөр, өөр хэсгийг судалж болно.
Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлэг (7–9-р хуудас) дахь дараах хэсгийг судлан, Христийн сургаалын талаар илүү дэлгэрэнгүй олж мэд:
-
“Баптисм”
-
“Эцсээ хүртэл тэвчих” (мөн 2 Нифай 31:19–20-ийг судал.)
Судлахдаа чухал үг, хэллэгүүдийг тодруул. Энэ хэсэгтэй холбоотой зарим судрыг унших талаар бодож үз. Суралцсан зүйлээ хуваалцахад бэлтгэ.
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг өмнөх үйл ажиллагаанаас олж мэдсэн зүйлээ бүлгийнхэндээ тайлбарла гэж урь. Дараах зааврыг үзүүл.
Христийн сургаалын талаар судалсан хэсгээ хураангуйл. Тайлбартаа дараах санааг багтаах талаар бодож үз:
-
Судалсан зүйлийн тань товч дүгнэлт
-
Сургаалын энэ хэсэг хэрхэн хүмүүст Христэд ирж, Түүний авралын хүчийг авахад тусалдаг тухай
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэрхэн Христийн сургаалын энэ хэсгийг дагаснаар адислагдаж байсан тухай
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд сурч мэдсэн зүйлсийнхээ талаар эргэцүүлэн бодож, зорилго тавих цагийг гаргаж өг. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Судалсан зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаанаас ашигла эсвэл өөрийн гэсэн санаа ол.
-
2 Нифай 31-ийг судлаад, Христийн сургаалын тухай Нифайн заасан зүйлийг олж мэд.
-
Амьдралдаа илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа Христийн сургаалын нэг хэсгээ тодорхойл. Үүнийг хэрхэн хийхээ төлөвлө.
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэхээ эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.
Хувилбар В: Юу амжилттай номлогчийг бий болдог вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах асуултыг суралцагчдын хариултын хамт самбарт бичих талаар бодож үз:
-
Амжилттай номлогч гэдгээ хүмүүс хэрхэн мэдэж болох вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах үйл ажиллагаа нь хэрхэн үр дүнтэй номлогч байх талаар илүү сайн ойлголттой болоход нь оролцогчдод тусална:
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлгийн (13-р хуудас) “Амжилттай номлогч” хэсгийн эхний есөн догол мөрийг унш. Амжилттай номлогчийн онцлог шинж чанарыг тодруул эсвэл тэмдэглэ. Амжилтад чухал биш зүйлсийг өөрөөр (өөр өнгөөр эсвэл зураасаар гэх мэт) тэмдэглэ.
-
14-р хуудас-ны дээд талд байгаа сумнуудыг хар. Унших хоёр юм уу түүнээс дээш судрын эшлэл сонгоод, тэдгээр нь амжилттай номлогч байх талаар юу зааж байгааг олж мэд.
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг өмнөх үйл ажиллагаанаас сурсан зүйлээ дараах жишээнд хариулахдаа ашигла гэж урь. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваагаад, жүжигчлэн тоглуулж болно.
Та бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа найзаасаа мессеж авлаа гэж төсөөл. Тэр зааж байсан хүмүүсээс нь нэг нь ч баптисм хүртээгүй, бас удирдах үүрэгт огт авч байгаагүй учраас сайн номлогч байж чадахгүй байна гэж бодож байгаа аж. Түүнд цагаа дэмий үрж байгаа юм шиг санагдаж эхэлжээ.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р бүлэг (13–14-р хуудас) дээрх “Амжилттай номлогч”-оос сурсан зүйл дээрээ үндэслэн, амжилттай номлогч байх гэдэг нь ямар утгатай болохыг өөр өнцгөөс харахад найздаа тусал.
-
Есүс Христэд анхаарлаа илүү төвлөрүүлэх нь номлогчийн үйлчлэлийн талаарх найзын тань бодлыг хэрхэн өөрчилж болох талаар хуваалц.
Хэлэлцүүлгийн удирдагч: “Missionaries of The Church of Jesus Christ of Latter-day Saints” (4:56; ChurchofJesusChrist.org) видеог үзүүлэх замаар амжилттай номлогчийн шинж чанарыг тодорхойлж, тайлбарлахад суралцагчдад туслах талаар бодож үз. Ангийн гишүүд видеон дээрх номлогчид хэрхэн амжилттай номлогчийн үйлчлэлийн зарчмуудыг тайлбарласан эсвэл харуулсан талаар ярилцаж болно.
Зорилго тавь
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд өнөөдөр сурсан зүйлээ тунгаан бодож, зорилго тавих цаг гаргаж өг. Та мөн тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Судалсан зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаануудыг ашигла эсвэл өөрийн гэсэн санаа ол.
-
Одоо номлолд үйлчилж байгаа өөрийн таньдаг хэн нэгний талаар бодож үз. Амжилттай номлогч байх талаар өнөөдөр сурсан зүйлээ хураангуйлсан э-мэйл, захидлыг түүнд бич. Та бас нэг номлогчоос юу тэднийг амжилттай болгодог болохыг асуу.
-
Та ирээдүйд амжилттай номлогч болохын тулд одооноос юу хийж болохоо бод.
Миний зорилго
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчид зорилгоо хуваалцах бүлэгтэй бол тэдэнд дараагийн хичээлээс өмнө хэрхэн нэг нэгэндээ дэмжлэг тусламж үзүүлэх эсвэл сануулахаа хуваалцах цаг гаргаж өг.
Дараа нь
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 4-р хичээлийг заахад бэлэн байвал ангийн гишүүдийг үүнд бэлдэн Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлгийг судлуулж болно. Мөн та тэдэнд сануулга илгээж болно.