Сайн мэдээний анги
12-р хичээл: Номлогчийн амьдралд дасан зохиц


12-р хичээл

Номлогчийн амьдралд дасан зохиц

Номлогчид шороон зам дээр явж байгаа нь

Номлогчийн бэлтгэлд номлогчийн ажилд шаардагддаг бие бялдар, сүнслэг байдал, сэтгэл санаа, оюун ухааны шалгууруудад тэнцэх бэлтгэл багтдаг. Номлогчийн амьдралд дасан зохицох нь (2013) гарын авлага нь эдгээр хэрэгцээг зохицуулахад номлогчдод болон номлолд бэлтгэж байгаа хүмүүст тусалж чадна. Энэ нь бидэнд Их Эзэний хүч чадлыг хүлээн авч, номлогчийн үйлчлэлээс баяр баясгаланг олоход туслах удирдамжуудыг агуулдаг.

Дүгнэх ба эргэн шалгах

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.

Суралцах үйл ажиллагааны хувилбарууд

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхандаа хамгийн үр дүнтэй байж болох суралцах хувилбаруудыг залбирч байгаад сонго. Дадлага хийх, хэрэгжүүлэх хангалттай цаг үлдээ.

Жич: Энэ хичээлийн сэдвүүдтэй холбоотой ур чадварын олон дадлага байдаг. Та энэ хичээлийн суралцах үйл ажиллагааг заахдаа “Хүн бүртэй ярь,” “Өөрийгөө хангалтгүй гэж бодох үеийн зөвлөмж,“ “Зориуд амьсгалах,“ “Эрүүлээр сэтгэн бодох хэв маягийг хөгжүүлэх“ гэсэн аргуудын аль нэгийг ижил ангид ашиглаж болно.

A хувилбар: Номлогчийн амьдралд дасан зохицоход юу надад туслах вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Амьдралынхаа шинэ нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй байсан үеэ бодоход ангийн гишүүдийг урь. Жишээлбэл: Шинэ гэр оронд нүүж орох, Сүмд нэгдэх, сургуулиа солих, шинэ хүнтэй танилцах, шинэ ажилд орох зэрэг байж болно. Уг туршлага ямар санагдаж байсныг хуваалцахыг тэднээс хүс. Энэ хэлэлцүүлэгт дараах асуултууд тусалж болох юм.

  • Энэ өөрчлөлтийн юу нь таагүй байсан бэ?

  • Юу нь сэтгэл хөдөлгөм байсан бэ?

  • Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицоход тань юу тусалсан бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах зургуудтай ижил төстэй бүрэн цагийн номлогчдын нэг эсвэл түүнээс олон зургийг үзүүл. Бүрэн цагийн номлогч байхад тохиолдох сэтгэл догдлом зүйлс мөн үүний хэцүү байж болох талуудын талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Ахлагчид сайн мэдээг тунхаглаж байгаа нь
Инээмсэглэж буй эгч нар
Ахлагчид хичээл зааж байгаа нь

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэхүү суралцах үйл ажиллагаагаар ангийн гишүүд Номлогчийн амьдралд дасан зохицох нь (2013) гэсэн материалтай танилцах болно гэдгийг тайлбарла. Gospel Library дахь Номлогчийн амьдралд дасан зохицох нь товхимлыг гаргахад нь тэдэнд тусал (Номын сан > Гарын авлагууд болон дуудлагууд > Номлолын дуудлагууд > Номлогчийн амьдралд дасан зохицох нь). Дараах заавруудыг хуваалцан, энэхүү эх сурвалжийг танилцуул.

Номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлагын “Сэтгэлийн дарамт (стресс)-ыг ойлгох нь” бүлэг дэх “Сэтгэлийн дарамтад орох нь амьдралд тохиолддог хэвийн үзэгдэл юм” хэсгийг унш (3-р хуудас). Энэ товхимлын зорилгыг олж мэд.

  • Энэ эх сурвалж нь танд одоо болон ирээдүйд хэрхэн тусалж чадах вэ?

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах үйл ажиллагаа нь ангийн гишүүдэд Номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлагаас судлах хувийн туршлагыг бий болгоход нь тусална. Мөн энэ нь тэднийг уг эх сурвалжаас бие даан судлахад бэлтгэж, түлхэц өгч чадна.

Эдгээр зааварчилгааг үзүүлээд, суралцагчдад үйл ажиллагааг гүйцэтгэх 10–15 орчим минутын хугацаа өг.

  1. Номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлагаас “Өөрийгөө үнэлэх судалгаа” (11-р хуудас) хэсгийг унш.

  2. Өөрийгөө үнэлэх (Ерөнхий зарчмууд, Бие махбод, Сэтгэл хөдлөл, Нийгэм, Оюун санаа, Сүнслэг байдал) ангиллуудаас илүү ихийг мэдэхийг хүссэн нэг ангиллыг сонго.

  3. Номлогчийн амьдралд дасан зохицох нь хэсгээс сонгосон ангилалтайгаа холбоотой хэсгийг ол. Тухайн хэсгийн өөрт хамгийн их хамаатай хэсгийг судал. Одоогийн нөхцөл байдалд тань тусалж болох сургаалуудыг олж, тэмдэглэж болно.

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг судалж дууссаны дараа сурсан зүйлээ хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэг дотроо хуваалц гэж урь. Та дараах асуултуудыг үзүүлээд, хамтрагчдыг эсвэл бүлгийн гишүүдийг хооронд нь ярилцуулж болно.

  • Танд ямар зөвлөгөө, хичээлийн хэсэг хамгийн их тус болсон бэ?

  • Одоо болон дараа нь номлогчийн хувьд амьдралын шаардлагад дасан зохицоход Их Эзэн танд хэрхэн тусалж чадах талаар та юу сурсан бэ?

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаануудыг эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Энэ суралцах үйл ажиллагаанд судалж эхэлсэн Номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлагын хэсгийг үргэлжлүүлэн судал. Амьдралдаа хэрэгжүүлж болох зөвлөмжүүдийг ол.

  • Номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлагын бусад хэсгийг судлах төлөвлөгөө гарга.

Миний зорилго:
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах үе тэнгийн хэсэг хүүхэд байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Б хувилбар: Бүрэн цагийн номлогч байх нь ямар байдаг вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах асуултад өгсөн суралцагчдын хариултыг самбарт бичиж болно.

  • Бүрэн цагийн номлогч байх ямар байдаг талаар танд ямар асуултууд байдаг вэ?

  • Номлогчид Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

  • Та номлогчийн амьдралд бэлтгэхийн тулд одооноос юу хийж чадах вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Та хэлэлцүүлгийнхээ нэг хэсэг болгон, ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг ярилцаж болно.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд та нарын хийж чадах хамгийн чухал зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм.” (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 45)

  • Номлолд явахаасаа өмнө номлогч болно гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ суралцах үйл ажиллагаа нь ангийн гишүүдэд зарим асуултынхаа хариултыг олоход тусална гэдгийг тайлбарла. Бүрэн цагийн номлогчийн үйлчлэл ямар байдаг талаар илүү сайн ойлгоход нь тэдэнд туслахын тулд дараах санаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг ашигла.

  • Саяхан буцаж ирсэн хэдэн номлогчийг ангид ирж, суралцагчдын асуултад хариулуулахаар урь (заах болон үйлчлэлийн номлогчдыг хоёуланг нь уривал сайн). Тэд номлогчийн жирийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар тайлбарлаж болно. Буцаж ирсэн номлогчдоор номлолын үйлчлэлийнхээ явцад Их Эзэний тусламжийг хэрхэн мэдэрч, Түүнтэй хэрхэн ойр дотно болсныг нь яриул.

  • Номлогчийг бэлтгэх төвд байхад ямар байдгийг харуулсан дараах видеонуудын аль нэгийг үзүүл. Үүнд: “Английн Номлогчийг бэлтгэх төв“ (3:06; ChurchofJesusChrist.org) эсвэл “Провогийн Номлогчийг бэлтгэх төвийн аялал“ (8:42; YouTube). Мөн та ангийн гишүүдэд үйлчлэлийн номлолын боломжуудын талаар суралцахад нь туслахын тулд “Сүмийн үйлчлэлийн залуу номлогчид: Их Эзэнд үйлчлэх нь“ (3:40; ChurchofJesusChrist.org) видеог үзүүлж болно.

  • Оролцогчдыг Есүс Христийн шавь нарт зориулсан номлолын жишиг номоос “Өдөр тутмын ердийн үйл ажиллагаа“ (2.4.1) болон “Өдөр тутмын цагийн хуваарийн жишээ“ (2.4.2)-г уншуул. Тэд энэ эх сурвалжийг Gospel Library (Library > Гарын авлагууд ба дуудлагууд > Номлолын дуудлагууд > Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг)-ээс олж болно.

Таны сонгосон үйл ажиллагааг гүйцэтгэж дууссаны дараа сурсан зүйлээ хуваалцах боломжийг ангийн гишүүдэд олго. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно.

  • Номлогч болохоор хичээх үед Их Эзэн таныг хэрхэн адисалдаг вэ?

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Номлолд үйлчлэхээсээ өмнө “номлогч болоход” нь суралцагчдад туслах нэг арга зам бол бусдад заах дадлага хийх боломжийг олгох явдал юм. Ангийн гишүүдээс Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн 1, 2 эсвэл 3-р хичээлийг гаргахыг хүс. Тэднийг хичээлийн “Сургаалын үндэс суурь” хэсгээс сэдвүүдийн аль нэгийг судалж, заахаар бэлдүүл. (Энэ туршлагыг хэрхэн бий болгох санааг эдгээр цуврал материал дахь 6-р хичээл: “Заах дадлага” хэсгээс үзнэ үү.)

Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднээр анги дээрээ өөр хэн нэгэнд заах дадлага хийлгэ.

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Номлолд үйлчлэхээсээ өмнө “номлогч болохын” тулд юу хийхээ бич.

  • Орон нутгийн, бүрэн цагийн номлогчидтой хамт заах эсвэл номлох өөр бусад үйл ажиллагаанд оролцох боломж байгаа эсэхийг олж мэд.

  • Номлолд үйлчилсэн таньдаг хүмүүстэйгээ ярилц. Тэдэнд номлолын үйлчлэлийн тухай асуулт тавь.

Миний зорилго:
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах үе тэнгийн хэсэг хүүхэд байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

В хувилбар: Одооноос би өөрийгөө сүнслэг байдлын хувьд номлогчийн үйлчлэлд хэрхэн бэлтгэж болох вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын дараах мэдэгдлийг уншиж, ярилц. Та мөн энэ хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон, “Stay within the Lines” (5:10, ChurchofJesusChrist.org) видеог үзүүлж болно.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Одоо бидэнд Сүмийн түүхэн дэх номлогчдын хамгийн агуу үеийнхэн хэрэгтэй байна. Бидэнд зохистой, чадварлаг, сүнслэг байдлын хувьд эрч хүчтэй номлогчид хэрэгтэй. … Та зүгээр л албан тушаал бөглөхөд бидэнд хэрэггүй; бидэнд та нарын бүхий л зүрх сэтгэл, бодгаль хэрэгтэй. Бидэнд Ариун Сүнсний шивнээг хэрхэн сонсож, хариулахаа мэддэг, эрч хүчээр дүүрэн, ухаалаг, хүсэл тэмүүллээр дүүрэн номлогчид хэрэгтэй байна. … Би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд та нарыг яг одооноос эхлэн бүрэн зохистой байхад уриалж байна. (“The Great Plan of Happiness,” Ensign, 2002 оны 11-р сар, 47.)

  • Энэ мэдэгдлээс юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Сүнслэг бэлтгэл болон зохистой байдал номлогчийн үйлчлэлд яагаад чухал гэж та бодож байна вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Та хэлэлцүүлгийнхээ нэг хэсэг болгон Сургаал ба Гэрээнүүд 11:21 ба Алма 17:2–3-ыг хамтдаа судалж болно. Оролцогчид Аврагч Өөрийгөө үйлчлэлдээ хэрхэн сүнслэг байдлаар бэлтгэсэн тухай жишээнүүдийг хайж болно (жишээлбэл: Maтай 4:2; Марк 1:35; Иохан 8:28-ыг үзнэ үү).

  • Одооноос номлогчийн үйлчлэлд сүнслэг байдлаар бэлтгэх ямар тодорхой арга замууд байж болох вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Өмнөх асуултын хариултуудыг дор бүрнээ жагсаан бичихэд суралцагчдыг урь. Тэд жагсаалтан дээрх нэг юм уу хоёр зүйлийг хамтрагчтайгаа хуваалцаж болно. Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах хэрэггүй гэдгийг суралцагчдад онцол.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Ирээдүйн номлогчид номлолд үйлчлэхийн өмнө, үйлчлэхэд зохистой мөн бэлэн эсэхээ тодорхойлуулахаар бишоп болон гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилцлагад ордог талаар тайлбарла.

Ангийн гишүүдийг “Ярилцлагын асуултууд” нийтлэл дэх номлогчийн үйлчлэлийн ярилцлагын асуултуудыг гарга гэж хэл (Лиахона, 2018 оны 8-р сар, 53–54). Та эдгээр асуултыг бас тараах материал болгон бэлтгэж болно. Дараах заавруудыг үзүүл.

Номлогчийн үйлчлэлийн ярилцлагын асуултуудыг нэг бүрчлэн дотроо унших цаг гарга. Асуултуудыг уншсаныхаа дараа юуг сайн хийж байгаа, юуг сайжруулахыг хүсэж байгаагаа тодорхойлоорой.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад ярилцлагын асуултуудыг унших цаг гаргаж өгсний дараа дараах асуултуудыг авч үзэн ярилцах талаар бодож үз.

  • Ярилцлагын эдгээр асуултыг уншиж, тунгаан бодох нь таныг номлогчийн үйлчлэлд бэлтгэхэд хэрхэн туслах вэ?

  • Эдгээр асуултад хариулахдаа өөртөө болон санваарын удирдагчдаа үнэнчээр хандах нь яагаад чухал вэ?

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Та номлолд үйлчлэхэд сүнслэгээр илүү сайн бэлтгэхийн тулд юу хийхээ тодорхойл.

  • Хэрэв та патриархын адислалаа хүлээж аваагүй бол үүнийг хүлээн авахад тохиромжтой цаг хэзээ ирэхийг залбирч байгаад тунгаан бод.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд түлхүү оролц.

Миний зорилго:
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Дараагийн удаа

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн удаа 13-р хичээлийг заахад бэлэн байвал ангийн гишүүдийг энэ ангийг эхэлснээс хойш номлолд үйлчлэхээр бэлтгэх явцад гаргасан ахиц дэвшлийнхээ талаар бод гэж урь. Та тэдэнд сануулга илгээх хэрэгтэй байж болно.