Сайн мэдээний анги
Ур чадварын дадлага 6: Хүн бүхэнтэй ярих


Ур чадварын дадлага 6

Хүн бүхэнтэй ярих

Гудамжинд зааж байгаа эгч нар

Залуучууд танихгүй хүмүүстэй ярих үед тэдэнд эвгүй санагдах, сандарч тэвдэх асуудал нийтлэг тохиолддог. Энэ үйл ажиллагаа нь ангийн гишүүдэд тааралдсан хүмүүстэйгээ ярилцаж дадлага хийхэд нь туслах болно.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох,” “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Номлогчийн ажлын нэг хэсэг нь танихгүй хүмүүстэй өдөр бүр ярилцах явдал гэдгийг тайлбарла.

  • Танд хамгийн сүүлд хэн нэгэнтэй анх удаа ярилцсан ямар тохиолдол байгаа вэ? Энэ нь ямар байсан бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэхүү ур чадварын дадлагын гол тодорхой удирдамжийг танилцуулахын өмнө (Миний сайн мэдээг номло [2023], 174) гарын авлагын “Хүн бүхэнтэй ярих” хэсгийг унших талаар бодож үз. Та суралцагчдыг хамгийн хэрэгтэй гэж бодсон зөвлөмжийг хэлэлцэхийг урьж болно.

Энэхүү ур чадварын дадлага нь Миний сайн мэдээг номло, Номлогчийн амьдралд дасан зохицох нь товхимлуудаас хураангуйлсан гурван удирдамж дээр төвлөрөх болно гэдгийг тайлбарла. Эдгээр удирдамжийг үзүүлээд, ангийн цөөн хэдэн гишүүнээс ээлжлэн чанга уншихыг хүс

  • Харилцан яриа өрнүүлэх энгийн арга ол. Халуун дулаан, өөрийнхөөрөө, найрсаг бай. Мэндлэх, магтаж сайшаах, ямар нэг зүйлээр туслахыг санал болгох эсвэл асуулт асуухыг хичээ (жишээнүүдийг дараах цэгтэй жагсаалтаас үзнэ үү).

  • Aсуулт тавих. Хүмүүсээс тэдний сонирхдог эсвэл чухал зүйлсийнх нь тухай асуу. Үүнд тэдний ажил, хобби, сонирхдог зүйл, гэр бүл эсвэл аль сүм, сургуульд явдаг зэрэг нь орж болно. Түүнчлэн таны талаарх тэдний асуултад хариулахад бэлэн бай.

  • Чин сэтгэлээсээ сонс. Та дараа нь юу хэлэх вэ гэхээсээ илүү нөгөө хүний юу ярьж байгаад илүү анхаар. Яриа өрнүүлж байхдаа нүд рүү нь харж бай. Ярилцаж буй хүнээ болон тэдний ярьж байгаа зүйлсийг анхаарч байгаагаа харуул. Та илүү ихийг мэдэхийн тулд тэдэнд нэмэлт асуулт тавьж болно.

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Эдгээр ур чадварыг ангийнхандаа үзүүлэхийн тулд идэвхтэй нэг оролцогчоос ангийн өмнө гарч ирэхийг хүс. Өмнөх хэсэгт жагсаасан удирдамжуудын дагуу яриагаа өрнүүл. Дууссаны дараа ангийнхнаас удирдамжуудыг хэрхэн дагаж байгааг анзаарснаа хуваалцахыг хүс.

Энэ ур чадварыг харуулах өөр нэг арга бол “Talking with Everyone” видеог үзүүлэх явдал юм (ChurchofJesusChrist.org; цагийн код 4:00-6:08 хүртэл үзнэ үү).

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Оролцогч бүрд хамтрагч оноож өг. Тэгээд дараах заавруудыг хуваалц. Хэрэв цаг гарвал суралцагчдад энэ дадал хэвшлийг ангийн хэдэн гишүүнтэй хамт давтан хийх боломж олго.

Бидний ярилцсан гурван зарчмыг хэрэгжүүлэн, хамтрагчтайгаа ээлж ээлжээр яриа өрнүүл.

  1. Харилцан яриа өрнүүлэх энгийн арга ол.

  2. Aсуулт тавь.

  3. Чин сэтгэлээсээ сонс.

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах урилгыг хуваалцана уу. Та дараагийн хичээл дээр энэ урилгын талаар дахин ярилцаарай.

Дараагийн долоо хоногийн турш хэзээ ч уулзаж байгаагүй эсвэл сайн танихгүй хэн нэгэнтэй яриа өрнүүлэх боломжийг эрэлхийл. Өнөөдөр сурч мэдсэн ур чадвараараа яриа өрнүүлэх дадлага хий.