Сайн мэдээний анги
Ур чадварын дадлага 3: Хүмүүст хэрхэн залбирахыг заах


Ур чадварын дадлага 3

Хүмүүст хэрхэн залбирахыг заах

Three young sister missionaries in the Philippines.  They are shown walking on a dirt road by tin shack homes, teaching a family and praying with them in their home and as passengers on a motorcycle.

Номлогчдын заадаг ихэнх хүн залбирах туршлагагүй байдаг. “Номлогчийн хувьд хүмүүсийг залбир гэж урих нь таны өгч болох хамгийн чухал урилгын нэг юм” (Миний сайн мэдээг номло [2023], 43)

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох” мөн “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах зүйлсийг хуваалцаж, энэ ур чадвараар дадлага хийх сэдвээ танилцуул:

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ залбирлаар дамжуулан Өөртэй нь харилцаасай хэмээн хүсдэг. Номлогчид ихэвчлэн залбирах туршлага багатай эсвэл огт туршлагагүй хүмүүст заадаг.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн “4-р хичээл—Есүс Христийн насан туршийн шавь болох нь” хичээлийг олохыг хүс. Тэдэнд 80-р хуудсан дээрх “Ойр ойрхон залбир” гарчгийг олоход тусал. Дараа нь дараах зааврыг хуваалц.

Ойр ойрхон залбир” (Миний сайн мэдээг номло, 80) гэсэн гарчигтай хэсгийг унш. Залбирах нь яагаад чухал болохыг мөн бусдад хэрхэн залбирахыг заахад туслах удирдамжуудыг хайж ол.

  • Залбирлын ач холбогдлын талаар та юу сурч мэдэж авсан бэ?

  • Хэрхэн залбирахаа мэдэхэд нь бусдад туслах юуг та олж мэдсэн бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх үйл ажиллагааны үеэр харах боломж олгож энэ хэсгийн дараах удирдамжийг үзүүлэх талаар бодож үз:

  • Тэнгэрлэг Эцэгт хандсанаар залбирлаа эхэлнэ.

  • Хүлээн авсан адислалдаа талархах зэргээр сэтгэлдээ байгаа зүйлсээ уудална.

  • Асууж, удирдамж эрэлхийлж, адислал гуйна.

  • “Есүс Христийн нэрээр, амен” гэж залбирлаа дуусгана.

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэн нэгэнд залбирлын талаар заах нь ямархуу байж болохыг үзүүл. Үзүүлж байхдаа залбирал яагаад чухал болохыг мөн хэрхэн залбирахыг тайлбарла.

Та бас “Teaching about the Holy Ghost and Prayer: John” видеог ашиглаж болно (ChurchofJesusChrist.org; цагийн код 2:46-5:00 хүртэл үзнэ үү).

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүн бүрд хамтрагч оноогоод дараах зааврыг хуваалцана уу:

Хамтрагчтайгаа ээлжлэн бие биедээ залбирлын тухай заа (шаардлагатай бол Миний сайн мэдээг номло гарын авлагын 80-р хуудасны удирдамжийг үзнэ үү). Бид яагаад залбирдаг мөн хэрхэн залбирах ёстойг тайлбарлахад анхаар. Та бас Бурхан залбирлуудыг сонсож мөн хариулдгийг гэрчилж болно.

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад энэ ур чадварыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараахтай адил урилгыг хуваалцана уу:

Дараагийн долоо хоногт хэн нэгэнд хэрхэн залбирахыг заах дадлага хийх боломжийг эрэлхийлээрэй. Та нар хэрхэн залбирахаа аль хэдийн мэддэг болсон гэр бүлийн гишүүн эсвэл найздаа зааж болно. Эсвэл залбирлын талаар сайн мэддэггүй хэн нэгнийг таньдаг бол тэдэнд зааж болно. Түүнчлэн хувийн залбирлаа хэрхэн сайжруулж болох талаар бодоорой.