Сайн мэдээний анги
Ур чадварын дадлага 4: Сүнслэгээр өдөөгдсөн асуулт тавих


Ур чадварын дадлага 4

Сүнслэгээр өдөөгдсөн асуулт тавих

гудамжинд зааж буй ахлагчид

Номлогчид зааж буй хүмүүсээсээ ихэвчлэн асуулт асуудаг. Сайн асуултууд асуух нь номлогчдод “хүмүүсийн сонирхол, санааг нь зовоодог зүйлс, асуултуудыг ойлгоход тусалдаг. Сайн асуултууд нь Сүнсийг урьж, хүмүүст сурч мэдэхэд нь тусалдаг” (Миний сайн мэдээг номло [2023], 198).

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох,” “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Асуулт тавих сэдвийг танилцуулахдаа дараах зааврыг хуваалцана уу:

Миний сайн мэдээг номло гарын авлагын 10-р бүлгийн “Асуулт тавих” (198-р хуудас) гарчгийн доорх догол мөрүүдийг болон хүснэгтийг унш. Сайн мэдээг хуваалцахад сайн асуултууд ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг олж мэд.

  • Зааж байхдаа үр дүнтэй асуултууд тавих нь номлогчдод яагаад чухал вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Зарим төрлийн асуулт нь бусдаасаа илүү үр дүнтэй байдгийг тайлбарла. Ангийн гишүүдэд үр дүнтэй асуулт тавих удирдамжийг сурч мэдэхэд нь туслахын тулд дараах зааврыг хуваалцана уу:

Үр дүнгүй эсвэл хэт урт асуултаас зайлсхий” (Миний сайн мэдээг номло, 200) гарчгийн доорх эхний долоон сумтай жагсаалтыг унш. Үр дүнтэй асуултууд тавьж сурахад туслах удирдамжуудыг хайж ол.

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Үр дүн багатай асуултуудыг хэрхэн үр дүнтэй болгон өөрчлөх хэдэн жишээг суралцагчдад үзүүл. Дараах хүснэгтийн жишээнүүдийг ашиглаж болно. Нэмэлт жишээ хэрэгтэй бол Миний сайн мэдээг номло гарын авлагын 200-р хуудсан дээрх үр дүн муутай асуултын жагсаалтыг үзнэ үү.

Үр дүн багатай асуулт

Илүү үр дүнтэй асуулт

Анхны бошиглогч хэн байсан бэ? (Тухайн хүн хариултыг нь мэдэхгүй байж болно

Хэрэв та Бурхан өнөө үед бошиглогчдыг дууддаг гэдгийг мэддэг байсан бол энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх байсан бэ? (Тухайн хүний хувийн бодол, мэдрэмжийг асууна.)

Бие махбодоо цэвэр ариун байлгах нь Сүнстэй хамт байж, Бурханы бошиглогчийг дагахад бэлэн гэдгээ харуулахад хэрхэн бидэнд туслах вэ? (Нэгээс илүү санаа агуулсан.)

Бие махбодоо цэвэр ариун байлгах нь Бурхантай харилцах харьцаанд маань хэрхэн нөлөөлдөг гэж та бодож байна вэ? (Нэг санаан дээр төвлөрнө.)

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчид дараах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ хамтрал болж ажиллаж болно.

Миний сайн мэдээг номло гарын авлагын 10-р бүлэг дэх үр дүнгүй асуултын жагсаалтаас (200-р хуудас) бусад жишээг унш. Эдгээр асуултаас хоёр, гурвыг сонгоод, илүү үр дүнтэй асуулт зохиохын тулд хамтран ажилла.

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдийг ажиллаж дууссаны дараа цөөн хэдээс нь өөрсдийн зохиосон илүү үр дүнтэй асуултуудынхаа жишээнээс хуваалцахыг хүс.

Хэрэв цаг гарвал та суралцагчдыг энэ дадлагын үйл ажиллагааг Миний сайн мэдээг номло гарын авлагын үр дүнгүй асуултын жагсаалтын бусад асуулт дээр давтахыг асууж болно.

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад энэ чадварыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодоход туслахын тулд дараахыг үзүүлж болно:

Ирэх нэг, хоёр долоо хоногийн турш үр дүнтэй асуулт тавих талаар сурч мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар бод. Жишээлбэл: Та:

  • Ирээд, Намайг дага гарын авлагын хэдэн хичээлээс үр дүнтэй хэдэн асуулт хайж ол.

  • Хэрэв та удахгүй хичээл заах гэж байгаа бол зааж байхдаа асууж болох хэдэн үр дүнтэй асуулт бэлд.