Сайн мэдээний анги
Ур чадварын дадлага 1: Мормоны Номыг хүмүүст танилцуулах


Ур чадварын дадлага 1

Мормоны Номыг хүмүүст танилцуулах

судар уншиж буй эгч нар

Их Эзэн бидэнд хөрвөхөд туслахын тулд Мормоны Номыг өгсөн. Энэ үйл ажиллагаагаар суралцагчид Мормоны Номын товч танилцуулгыг бусадтай хуваалцах дадлага хийнэ.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох” мөн “Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.

Тодорхойлох

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах зүйлийг тайлбарлан, энэ ур чадвараар дадлага хийх сэдвээ танилцуул:

“Мормоны Ном Сүнстэй нэгдсэнээр хөрвөлтийн хамгийн хүчирхэг эх сурвалж тань байх болно” (Миний сайн мэдээг номло [2023], 117). Номлогчийн хувьд танд Мормоны Номыг хүмүүст танилцуулах олон боломж гарах болно.

“Мормоны Ном гэж юу вэ?” гэж найз тань танаас асууж байна гэж төсөөл.

  • Хэрэв танд хариулах ганц, хоёрхон минут байвал тэдэнд ойлгуулах хамгийн чухал зүйл тань юу байж болох вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдын өмнөх асуултад хариулсан хариултуудыг самбарт жагсаан бичихийг бод. Мормоны Номыг хүмүүст танилцуулах үед хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь тустай байж болохыг тайлбарла. Бидний анхаарлаа төвлөрүүлж болох энгийн санаанууд “1-р хичээл—Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас” хичээлийн “Мормоны Номыг хүмүүст танилцуулах” гарчгийн доор байгаа (Миний сайн мэдээг номло, 3-р бүлэг, 43). Ангийн гишүүдийг энэ гарчгийг гаргахыг хүс. Дараа нь дараах зааврыг хуваалц.

“Заах санаа” хэсгийн “Мормоны Номыг хүмүүст танилцуулах” гарчгийг унш (Миний сайн мэдээг номло, 43). Мормоны Номыг хүмүүст танилцуулахад анхаарах хэрэгтэй чухал санаануудыг хайж ол.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Шаардлагатай бол та самбар дээр өмнө нь бичсэн жагсаалтаа шинэчилж болно.

Биечлэн үзүүл

Хэлэлцүүлгийн удирдагч: Мормоны Номыг бусдад хэрхэн танилцуулах жишээг үзүүл. Та үүнийг Мормоны Номыг ангийнхандаа танилцуулах замаар эсвэл ангийн нэг гишүүнийг ангийн өмнө уриад та түүнд уг номыг танилцуулж байгаагаар жүжигчлэн үзүүлж болно.

Өөр нэг сонголт нь “What is the Book of Mormon? A 60-Second Overview” (1:08) эсвэл “What is the Book of Mormon about?” (1:53) видеонуудын аль нэгийг үзүүлж болно. Аль аль видеог ChurchofJesusChrist.org-оос үзэж болно. Ангийн гишүүд өөрсдийн танилцуулгад багтааж болох санаануудыг хайж олж болно.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах заавруудыг хуваалц. Суралцагчдад бэлтгэх мөн дадлага хийх цаг өг.

Дараах зүйлсийг хийснээр Мормоны Номыг хэн нэгэнд танилцуулахад бэлд. Үүнд:

  1. Мормоны Ном юуны тухай өгүүлдэг, энэ нь танд хэрхэн нөлөөлсөн гэх мэт хуваалцаж болох гол санаануудаа бичиж тэмдэглэ.

  2. Хамтрагчтайгаа 1–2 минутад Мормоны Номыг бие биедээ ээлжлэн танилцуул.

Хэлэлцүүлгийн удирдагч: Та ангийн гишүүдийг дадлага хийж дууссаны дараа тэднийг Мормоны Номыг танилцуулах арга барилдаа ямар өөрчлөлт хийж болохоо тунгаан бодохыг хүсэж болно. Дараа нь та тэдэнд өөр хамтрагч оноож, дахин дадлага хийлгэж болно.

Хэрэгжүүлэх

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад энэ чадварыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараахтай адил урилгыг хуваалцана уу:

Дараагийн нэг, хоёр өдөр Мормоны Номыг хэн нэгэнд танилцуулах боломжийг эрэлхийлээрэй. Энэ нь уг номын талаар одоогоор сайн мэддэггүй хүн байж болно. Эсвэл та нар найзтайгаа эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй танилцуулах дадлага хийж болно.