8-р хичээл
Сүнсийг эрэлхийлж, Сүнсэнд найд
Миний сайн мэдээг номло, 4-р бүлэг
”Ариун Сүнсний бэлэг бол Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг юм” (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж, [2023], 101). Ариун Сүнс нь Есүс Христийн тухай мөн сайн мэдээний цэвэр үнэнийг гэрчилдэг. Хүмүүс Ариун Сүнсний хүчээр дамжуулан Христэд хөрвөгддөг. Номлогчид Ариун Сүнсийг эрэлхийлж, Түүнд найдсанаар амьдралдаа Түүний нөлөөг авчрахад нь зааж буй хүмүүстээ тусалж чадна.
Дүгнэх ба эргэн шалгах
Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.
Суралцах үйл ажиллагааны хувилбарууд
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхандаа хамгийн үр дүнтэй байж болох суралцах хувилбаруудыг залбирч байгаад сонго. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээ.
А хувилбар: Ариун Сүнс номлогчийн ажилд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Бошиглогч Иосеф Смитийн дараах мэдэгдлийг авч ярилцан, энэхүү суралцах үйл ажиллагааг эхлүүл.
Бүх хүн Ариун Сүнсний хүч болон нөлөөгөөр Сайн мэдээг номлох ёстой; түүнчлэн хэн ч Ариун Сүнсгүйгээр Сайн мэдээг номлож чадахгүй. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 332)
-
Есүс Христийн сайн мэдээг номлоход Ариун Сүнс яагаад тийм чухал үүрэг гүйцэтгэдэг гэж та бодож байна вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Миний сайн мэдээг номло гарын авлагын 4-р бүлгийг гаргахад суралцагчдыг урь. Энэ бүлэг нь Ариун Сүнс бидэнд номлогчийн ажил, хувийн амьдрал хоёрын аль алинд ямар арга замуудаар тусалж чадахыг заадаг талаар тайлбарла. Энэ бүлгийг судалж эхлэхэд ангийн гишүүдэд туслах дараах зааврыг хуваалц.
-
“Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх” болон “Хөрвөлт дэх Сүнсний хүч” гарчгийн доор байгаа догол мөрүүдийг судал (Миний сайн мэдээг номло, 105; 107).
-
“Хөрвөлт дэх Сүнсний хүч” гарчгийн доорх “Судраас судлах” гэсэн хайрцган дотор жагсаасан шүлгүүдээс ядаж хоёрыг судал (Миний сайн мэдээг номло, 108).
-
Сурсан зүйл дээрээ тулгуурлан, дараах асуултуудад өгөх хариултуудаа хуваалцахад бэлд.
-
Аврагчийн сайн мэдээг заахад Ариун Сүнс надад хэрхэн туслах вэ?
-
Ариун Сүнс хүмүүсийг Христэд ирэхэд нь туслах ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-
Би Есүс Христийн сайн мэдээг хуваалцах үедээ Сүнсийг урихын тулд юу хийж болох вэ?
-
Ярилцлагын удирдагч: Хэрэв цаг гарвал та бас ”The Role of the Holy Ghost in Conversion” (ChurchofJesusChrist.org; 0:00-4:05 минутын хооронд үзнэ үү) видеог үзүүлж болно. Ангийн гишүүд энэ гурван асуултад хариулт нэмж олж болно.
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Хамтрагчдаа эсвэл жижиг бүлэг дотроо өмнөх хичээлээс сурсан зүйлээ заах цагийг оролцогчдод гаргаж өг. Хуваалцаж байхад нь тэднийг чиглүүлэхийн тулд дараах зааврыг үзүүлэхийг бод.
-
Өмнөх судлах үйл ажиллагаагаар үзсэн гурван асуултад хариулна уу.
-
Аврагчийн сайн мэдээг заахад Ариун Сүнс надад хэрхэн туслах вэ?
-
Ариун Сүнс хүмүүсийг Христэд ирэхэд нь туслах ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-
Би Есүс Христийн сайн мэдээг хуваалцах үедээ Сүнсийг урихын тулд юу хийж болох вэ?
-
-
Олсон нэг судраа хуваалц. Энэ судар нь дээр ярилцсан гурван асуултын нэгтэй хэрхэн холбогдож байгааг тайлбарлана уу.
-
Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалдаг тухай хувийн туршлагаа эсвэл гэрчлэлээ хуваалц.
Зорилго тавих
Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил санаануудыг эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.
-
Судруудын удирдамж эсвэл Сэдвийн удирдамж зэрэг судлах хэрэгслийг ашиглан Ариун Сүнсний өөр өөр үүргүүдийн талаар илүү ихийг судал. Ариун Сүнс танд одоо болон номлогчийн хувьд хэрхэн тусалж болох талаар бодож үзээрэй.
-
Амьдралдаа Ариун Сүнсийг урихыг илүү ихээр хэвшүүлж болохын тулд ямар өөрчлөлт гаргахаа шийд.
Миний зорилго:
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.
Б хувилбар: Би Сүнсний өдөөлтүүдийг хэрхэн таних вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах тохиолдлыг хамтрагчтайгаа ярилцахад оролцогчдыг урь.
Хэн нэгэн хүнийг танаас Ариун Сүнснээс ирдэг өдөөлт болон өөрийн бодол, мэдрэмж хоёрын ялгааг хэрхэн ялгаж салгах тухай асуусан гэж төсөөл.
-
Та хэрхэн хариулах байсан бэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Хүмүүст Ариун Сүнс яаж мэдрэгддэг талаар асуух нь нийтлэг тохиолддог гэдгийг тайлбарла. Та суралцагчдыг өөрт байгаа зарим асуултын талаар бод гэж урьж болно. Ариун Сүнсний өөрсөдтэй нь харилцдаг арга замуудыг таньж мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмж.
Суралцагчдыг судалж байх үед чиглүүлэг өгөх үүднээс дараах зааврыг үзүүл. Та ангийн хагасыг 1-р сонголтыг, нөгөө хагасыг 2-р сонголтыг судлуулахаар хуваарилж болно.
Ариун Сүнсийг таних тухай ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Миний сайн мэдээг номло гарын авлагын 4-р бүлэг дэх дараах сонголтуудын нэгийг сонго.
-
“Сүнсний өдөөлтүүдийг ялган таньж сур” хэсгийг судал (Миний сайн мэдээг номло, 110–111).
-
“Хувиараа судлах” хайрцган доторх Ариун Сүнсний тодорхойлолтыг унш (Миний сайн мэдээг номло, 111–112). Жагсааж бичсэн судрын эшлэлүүдээс сонирхолтой санагдсан хэсгүүдээ судал.
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд судлах цаг гаргаж өгсний дараа тэднийг хамтрагчтайгаа дараах асуултуудын дагуу ярилц гэж урь. (Хэрэв суралцагчид аль нэг хувилбарыг судлах даалгавар авсан бол тэднийг нөгөө хувилбарыг судалсан хэн нэгэнтэй хамтрал болгосон байхад анхаар.)
-
Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй хэрхэн харилцдаг талаар та ямар ойлголтуудыг олж авсан бэ?
-
Ариун Сүнсний талаарх таны хувийн туршлагыг дүрсэлж буй ямар жишээ байна вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв цаг гарвал та бас “Elder and Sister Bednar—Recognizing the Spirit” (ChurchofJesusChrist.org; 0:38-аас 3:11 минутын хооронд үзнэ үү) видеог үзүүлж болно. Олж авсан нэмэлт ойлголтынхоо талаар ярилцахад оролцогчдыг урь.
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Ариун Сүнсээр хэрхэн удирдуулах талаар суралцахдаа болгоомжилбол зохих зарим зүйл байдгийг тайлбарла. Суралцагчдаар “Зарим анхааруулах үг” хэсгийг гаргуул (Миний сайн мэдээг номло, 113–114).
Дараах тохиолдлуудыг үзүүл эсвэл ангийн гишүүдэд зориулан хэвлэж гарга. Тохиолдол бүрийн тухайд, суралцагчдаар Миний сайн мэдээг номло удирдамжаас авч үзэх хэрэгтэй гэж бодсон анхааруулгыг нь хуваалцуул. Үүнийг ангиараа эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан гүйцэтгэж болно.
-
Хэн нэгэн хүн чухал гэж үзсэн зүйлийнхээ төлөө удирдамж, чиглүүлэг эрэлхийлж байна. Тэрээр залбирч, долоо хоногийн эцэс гэхэд хариултыг нь өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйжээ.
-
Хүмүүс Сүнсийг мэдрэх үед танаас илүү сэтгэл хөдлөлтэй болдгийг та анзаарна. Танд ямар нэг зүйл болохгүй байгаа юм болов уу гэж та бодож болно.
-
Хэн нэгэн хүн бошиглогч, төлөөлөгчдийн сургаалтай зөрчилдөх ямар нэг зүйл хийх удирдамжийг хүлээн авсан гэж бодов.
-
Залуу эрэгтэй, эмэгтэй хоёр хэт гүнзгий харилцаа үүсгэн болзож байв. Нэгэн өдөр тэрээр эмэгтэйд хандан “Чамайг надтай гэрлэх ёстой гэсэн сүнсний удирдамжийг би хүлээн авлаа” гэж хэлэв.
-
Нэг хүн хоёр өөр их сургуульд тэнцсэн. Хэдийгээр тэрээр мацаг барин, залбирч байгаа ч аль сургуульд суралцахыг нь Их Эзэн тэдэнд хэлэхгүй байгаа юм шиг санагдав.
Зорилго тавих
Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг ашигла.
-
Дараагийн хэдэн өдөр Ариун Сүнс таныг хэрхэн удирдаж байгааг мэдрэх ялгаатай арга замуудад эсвэл Сүнсний үр жимсийг хэрхэн мэдэрч байгаадаа анхаарал хандуулаарай (Галат 5:22–23-ыг үзнэ үү). Туршлагаа бичиж тэмдэглэ.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 111-р хуудсан дээрх “Хувиараа судлах” хайрцагт жагсаасан судар бүрийг судал. Сүнсийг хэрхэн мэдэрч, таньдаг талаар олж авсан ойлголтоо бичиж тэмдэглэ.
Миний зорилго:
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.
В хувилбар: Би хэрхэн Сүнсэнд илүү ихээр найдах вэ?
Судлах
Хэлэлцүүлгийн удирдагч: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдэл болон дагалдах асуултуудын талаар ярилц.
Хайрт ах, эгч нар минь ээ, би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. … Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго. (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
-
Яагаад Ариун Сүнснээс удирдамж, илчлэлт тогтмол хүлээн авах нь чухал гэж та бодож байна вэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Ариун Сүнсээр удирдуулж байгаагаа хэр ойрхон мэдэрдэг тухай бодоход ангийн гишүүдийг урь. Тэднийг Сүнсээр дамжуулан Их Эзэний удирдамжийг илүү ойр ойрхон хүлээн авахад туслах сургаалуудыг хайж судла гэж урамшуул.
Миний сайн мэдээг номло гарын авлагын 4-р бүлгийг гаргахад суралцагчдыг урь. Дараа нь доорх зааврыг дэлгэцээр харуул.
Миний сайн мэдээг номло гарын авлагын “Сүнсэнд найд” хэсгийг унш (112-р хуудас). Их Эзэний ажлыг хийж байхдаа Ариун Сүнстэй хамт байх нь чухал болох шалтгаануудыг хайж ол.
-
Яагаад Ариун Сүнсэнд найдах нь чухал талаар та юу сурч мэдсэн бэ?
-
Сүнсэнд бүрэн найдахад юу саад болж болох вэ?
-
Амьдралдаа Ариун Сүнсний нөлөөллийг илүү ихээр мэдрэхэд танд юу тусалсан бэ?
Дадлага
Хэлэлцүүлгийн удирдагч: Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг хуваалцах үед Сүнсээр дамжуулан хэрхэн тэднийг удирдаж болох жишээнүүдийг харахад нь суралцагчдад туслахын тулд “Сүнсэнд найд” хэсгийн төгсгөл дэх “Судар судлах” хайрцгийг гаргуул (Миний сайн мэдээг номло, 112–113). Хайрцагт байгаа дөрвөн асуултын ач холбогдлыг товч ярилцъя. Дараа нь дараахын дагуу үйлдэхэд тэднийг урь.
Та өөрийгөө шинэхэн номлогч гэж төсөөлөөд, дараагийн дүүргийн хурал дээр “Бид хэрхэн Ариун Сүнсэнд илүү их найдах вэ?” сэдвээр үг хэлэх даалгавар хүлээж авсан гэж бод. “Сүнсэнд найд” хэсгийн төгсгөл дэх ”Судар судлах” (Миний сайн мэдээг номло, 112) хайрцгийг ашиглан, энэ асуултад хариулсан 2-оос 3 минутын үг бэлд. Үгэндээ хуваалцахыг хүссэн зарчим, ойлголтоо бичиж тэмдэглэ.
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг судалж дууссаны дараа тэдэнд хамтрагчтайгаа ярилцах цаг гаргаж өг.
Зорилго тавих
Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.
Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.
-
1 Нифай 4:6; 2 Нифай 32:5; Моронай 10:5; эсвэл Сургаал ба Гэрээнүүд 8:2 гэх мэт Ариун Сүнсний тухай судруудыг цээжил.
-
Ариун Сүнсийг өөртэйгөө илүү ойрхон тогтмол хамт байлгахын тулд та юу хийж эхлэх, юуг хийхээ болихоо тодорхойл.
Миний зорилго:
-
Би … (таны хийх үйлдэл) болно.
-
Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.
Дараагийн удаа
Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн удаад 9-р хичээлийг заахаар төлөвлөж байгаа бол ангийн гишүүдийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлгийг бэлтгэл болгон судлуулж болно. Та тэдэнд сануулга илгээх хэрэгтэй байж болно.