Лиахона
Түүнийг төлөөлөх нь
2026 оны 3-р сарын Лиахона


“Түүнийг төлөөлөх нь,” Лиахона, 2026 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Түүнийг төлөөлөх нь

Ариун Сүнс надад туслах хүртэл би охин нь өөд болсон гэдгийг уг гэр бүлд яаж хэлэхээ мэдэхгүй байлаа.

Үүдэнд зогсож буй цагдаагийн офицерын зураг

Бриана Кранзын зурсан зураг

Хэрэв хүмүүний хамгийн зүрх шархлуулам явдал хайртай хүнээ гэнэт аймшигтайгаар алдахыг тэвчих байдаг бол, хоёр дахь нь анхны тусламжийг үзүүлсэн хүмүүс эцэг эхийнх нь нүд рүү хараад хүүхэд нь нас барсан гэдгийг хэлэх үед тохиолддог гэж би боддог.

Нэг өглөө би нэгэн гэр бүлд отгон охин нь коллежоосоо гэр лүүгээ явж байхдаа амиа алдсан тухай мэдээг хүргэх даалгавар авсан юм. Жолоо барьж байхдаа зүүрмэглэснээс болж машин нь замаас гарч, хүчтэй осолдсоноор тэр охин газар дээрээ нас барсан байв. Тэр өдөр Христийн амилсны баярын өглөө байлаа.

Би энэ гэр бүлийг уй гашууд унагах гэж байгаадаа зүрхшээж байлаа. Яагаад ч юм, энэ мэдээг дуулгаж тэр гэр бүлийг цочирдуулах болсон нь миний буруу мэт санагдаж байв.

Намайг хаалганы хонх дартал нэг эрэгтэй хүрч ирлээ. Хаалганы цонхны наана цаанаас бидний харц тулгарав. Тэр хөшиж орхин, царай нь илт түгшсэн байдалтай харагдав. Миний ирсэн нь охиных нь ирээгүй байгааг тайлбарлаж байгааг тэр мэдсэн юм. Гэнэт надад

“Жэйсон, чи өөрийгөө март. Чи намайг төлөөлж байгаа тул миний хүчийг авах эрхтэй. Үүнийг ашигла. Үүнд итгэ. Ариун Сүнс тэвдсэн, хямарсан хүмүүст ойлголт, шийдэл авчрахад таныг удирдах болно” гэх сүнсний өдөөлт ирэхийг би мэдрэв.

Тэр эрэгтэй чичирсээр хаалгаа онгойлголоо. Өөрийгөө танилцуулахаар дотогш орохыг хүсэх үед миний халширсан байдал сүнслэг итгэлтэй байдлаар солигдов. Хэдийгээр Сүнсээр хүчирхэгжсэн ч түүний төлөө зүрх сэтгэл минь ихэд шаналж байлаа. Түүний уй гашуугаас хуваалцаж, түүнтэй хамт гашуудаж, уйлахыг (Moзая 18:8–9-ийг үзнэ үү) би хүссэн, тэгснээр түүний зовлон багасна гэж бодсон.

Бид үүдний өрөөгөөр өнгөрч, эхнэр, хүүхдүүдийнх нь байгаа өрөөнд орлоо. Ариун Сүнсний дэмжлэгтэйгээр би итгэл дүүрэн, ухаан санаа маань сэргэг байгааг мэдэрсэн. Би тэдний асуултад хариулаад, Есүс Христ, Түүний золиослол, Амилалтын ачаар тэд охиноо дахин харах болно гэдгийг гэрчиллээ.

Энэ явдлаар дамжуулан, Их Эзэнд итгэх итгэл маань найдвар бүхий итгэл болон хөгжсөн юм. Тэднийг ч бас тийм болсон гэж би найдаж байна.

Далын ахлагч Пол Б.Пайпэр: “Заримдаа Бурханд итгэж сурах хамгийн шилдэг арга бол Түүнд зүгээр л итгэх явдал байдаг” хэмээн заасан.

Их Эзэнд итгэх нь бусдад туслах хүчтэй болоход надад тусалсан. Энэ нь бас миний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, Түүний төлөө бусдад үйлчлэх тоо томшгүй олон боломж бүхий замыг нээж өгсөн юм.

Эх сурвалж

  1. Пол Б.Пайпэр, “Их Эзэнд итгэ,” Лиахона, 2024 оны 5-р сар, 84.