Алгасал баяр ба Христийн амилсны баяр
Алгасал баярын хэсгүүд хэрхэн Есүс Христийн цагаатгах золиослол болон Бурхантай байгуулсан гэрээнүүд рүү чиглүүлж болохыг хар.
Алгасал баяр нь Их Эзэн Израилын хүмүүсийг Египет дэх сүүлийн устгагч тахлаас чөлөөлснийг тэмдэглэдэг. Устгагч тэнгэр элч тэдний дэргэдүүр өнгөрч, ууган хүүг нь хэлтрүүлэхийн тулд хийх ёстой үйлдлүүдийг Их Эзэн Мосегоор дамжуулан зааж өгсөн. Тэгээд Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлж, амлагдсан нутаг руу илгээжээ. (Гэтлэл 12-ыг үзнэ үү.)
Алгасал баярын өөр өөр хэсгүүд бидний нүглийн төлөөх Есүс Христийн цагаатгах золиослолыг мөн Бурхантай байгуулсан бидний гэрээнүүдийг төлөөлдөг.
Хурга
Толбогүй, нэг настай эр хурга.
Хургыг нядлаад, гал дээр бүтнээр нь шарсан ба ямар ч яс нь хугараагүй, толгой, хөл, идэж болохуйц доторх эрхтнүүд нь бүгд байсан. Үүнийг өглөө нь юу ч үлдээхгүйгээр, Алгасал баярын орой идэж дуусгах ёстой байдаг байсан. Хэрэв үлдвэл шатаах ёстой байв.
Боломжит утга: Есүс Христ гэм нүгэлгүй мөртлөө гэм нүглийн золиос болсон; Түүн рүү ирэхийн амт нь нүглийн гашуунаас тэс өөр; Христ Өөрийн үүрэг зорилгод бүхнээ зориулсан; Бурхантай гэрээ байгуулсан хүмүүсээс чин үнэнч байхыг шаарддаг.
Тотго болон хаалганы хүрээн дээрх цус
Балууныг (цэвэршүүлэн ариусгах зан үйлд хэрэглэж байсан ургамал) хурганы цусаар дүүргэсэн аяганд дүрээд, дараа нь цусыг хаалганы тотго болон хүрээн дээр түрхдэг байжээ.
Боломжит утга: Бурханы гэрээт хүмүүсийг тодорхойлох тэмдэг; бидний нүглийг цагаатгахын тулд урсгасан Есүс Христийн цусаар дамжуулан ариусгахуй.
Исгээгүй талх
Исгэгч болон бусад хөөлгөгч хэрэглээгүй талхыг эртний Египетэд ихэвчлэн улаан буудай, арвай, эсвэл соргоор хийдэг байсан. Хөрөнгө нь талхыг зөөлөн болгодог ч амархан муутгадаг. Түүнчлэн исгэсэн гурилд хөөх хугацаа хэрэгтэй учраас илүү их цаг ордог.
Түүнийг долоо хоногийн турш иддэг байсан. Исгэгчийг (хөгцрөх муудахтай холбож үздэг байсан) энэ үед айл бүр гэрээсээ гаргах ёстой байв (Гэтлэл 12:19-ийг үзнэ үү).
Боломжит утга: Цэвэр ариун байдал; олзлогдохоос яаравчлан зугтах; Христ бол амийн талх (1 Коринт 5:7-г үзнэ үү).
Гашуун ургамал
Усны гич, улаан лууван, эндивий навчит ногоо, тунхуу, магадгүй гашуун амттай бусад ургамал багтсан.
Эдгээрийг хурганы махтай хамт иддэг байжээ.
Боломжит утга: Египет дэх боолчлол болон боолчлолын гашуун зовлон; нүгэлд боолчлогдохын гашуун зовлон; Христийн бидний нүглийн төлөөх гашуун зовлон.
Бэлхүүсээрээ бүс бүсэлж, хөлдөө шаахай, гартаа таягтай, зогсоогоороо идэж буй
Боломжит утга: Боолчлогдохоос даруй зугтахад бэлэн байх; нүглээс чөлөөлөгдөх хүсэл.