“Сайныг олж харах нүд,” Лиахона, 2026 оны 3-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Сайныг олж харах нүд
Эхнэрийн маань хараа муудаж эхлэхэд бид Есүс Христийн Цагаатгалаас тайвшрал олж авахаар эрэлхийлсэн.
Бриана Кранзын зурсан зураг
2025 оны 1-р сард миний эхнэр Кэйла харааны асуудалтай тулгарч эхэлсэн. Түүний толгой байнга өвдөхийн сацуу зүүн нүд нь хөндүүртэй байв. Тэр сайн харж чадахгүй байсан болохоор бид санаа зовж эхэлсэн юм.
Нүдний эмч дээр очиход түүний зүүн нүдний даралт өндөр байгааг бид олж мэдлээ. Тэр биднийг глаукома (нүдний даралт ихсэх өвчин) мөн эсэхийг шалгуулахаар нүдний мэс засалч руу явуулав. Кэйлагийн хараа маш их эрсдэлтэй байв. Бид хэд хэдэн эмч рүү утасдсан ч баярын үеэр олон оффис хаалттай байлаа. Хүлээхээс өөр хийж чадах юм бидэнд байсангүй.
Бид маш их санаа зовж байлаа. Бид Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсэн залбирч, бүх зүйл Түүний төлөвлөгөөний дагуу болоосой гэж гуйж байв. Бид дэмжлэг хүсэж байхдаа Түүний хайрыг мэдэрсэн. Бүх зүйл зүгээр болно гэдгийг бид мэдэж байлаа.
Эцэст нь бид үзүүлэх гэж ихэнхдээ хэдэн сар хүлээдэг нэг эмчтэй дөрвөн өдрийн дараа уулзахаар цаг тохиров. Уг нүдний мэс заслын эмч Кэйлагийн нүдний даралт буурсныг олж илрүүлэв. Тэр нүдэнд дусаах эм бичиж өгч, бид гэр лүүгээ явсан.
Эхнэрийн маань нүдэнд дорвитой өөрчлөлт гараагүй ч бид Есүс Христийн Цагаатгалд хандсанаар сайн сайхныг олж харж сурсан юм. Аврагч бидэнд сорилт бэрхшээлийг үл харгалзан эерэг, баяр баясгалантай байхад тусалдаг. Тэр биднийг Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар эдгээж чадна гэдгийг бид мэддэг.
Есүс Христ зөвхөн бидний нүглийн төлөөсийг төлөөд зогсоогүй, бас бидний бүхий л “өвчин, зүдгүүрийг тэвчсэн … бүх төрлийн [өвчин зүдгүүрийг тэвчсэн нь]; … Түүний сэтгэл маханбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр маханбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” (Aлма 7:11–12) юм.
Есүс Христ бидний шаналлыг ойлгож байгааг мэдсэн учир бидний сэтгэл уужирсан. Бид өөрсдийгөө Түүний буулгад оруулсан учраас “сэтгэлдээ амралтыг олсон” (Maтай 11:28–30-ийг үзнэ үү).
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон:
“Есүс Христ бидний ачааг хөнгөлж чадна.
Есүс Христ бидний ачааг өргөж чадна. …