Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Исаакийн эхнэр Ребекагийн талаар бид юу мэддэг вэ?
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Нүдээ олсон хариулт

Исаакийн эхнэр Ребекагийн талаар бид юу мэддэг вэ?

Худаг дээрх Ребека

Худаг дээрх Ребека, Майкл Дийс

Бидний Ребекагийн талаар мэддэг зүйлсийг доор харуулав.

Тэр ариун журамтай, үзэсгэлэнтэй нэгэн байсан. Эхлэл 24:16-г үзнэ үү.

Тэр эелдэг, хичээнгүй нэгэн байсан. Абрахамын зарц Абрахамын хүү Исаакт гэрээнд гэрлэх хүнийг олохоор алс хол явжээ. Тэрбээр худгийн дэргэд зогсоод, өөрт нь болон арван тэмээнд нь ус татах эмэгтэйг Бурханаас Исаактай гэрлүүлэхээр томилсон нэгэн байгаасай гэж залбирав. Ребека ус татсан. (Эхлэл 24:1–28-ыг үзнэ үү.)

Тэрээр агуу итгэлтэй нэгэн байв. Маргааш нь Абрахамын зарцтай хамт явах уу гэж асуухад Ребека зөвшөөрчээ. Ребека зарцыг удирдсан Их Эзэнд итгэж байв. (Эхлэл 24:50–58-ыг үзнэ үү.) Түүнээс гадна 20 жилийн турш үр хүүхэдгүй байсан тэрээр гэрээнүүддээ итгэж найдсан хэвээр байсан (Эхлэл 25:20, 26-г үзнэ үү).

Тэрээр гэр бүлийнхээ төлөө илчлэл хүлээж авсан. Ребекаг ихэр хүүхэдтэй болоход Их Эзэн түүнд “Том нь багадаа зарцлагдана” (Эхлэл 25:23) гэж хэлжээ. Хожим нь тэр ихрийн ах Есав Их Эзэний зөвлөгөөг эсэргүүцэж, ууган хүүгийн эрхээ хүндэтгэхгүй байсныг, мөн ихрийн бага Иаков хэрхэн итгэлтэй байсныг харсан юм. Тэрээр Иаковт ууган хүүгийн эрхийн адислал хүлээн авахад нь тусалж, ах нь түүнийг алахыг хүсэж байгааг анхааруулжээ. (Эхлэл 27-г үзнэ үү.)