Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Ариун сүмийн аялал
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Өсвөр үеийнхний дуу хоолой

Ариун сүмийн аялал

Ариун сүмд буй залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж

Зургаан жил орчим ариун сүмд орж чадаагүй үе надад байлаа. Энэ он жилүүд миний амьдралын хамгийн харанхуй мөч байсан ба ээжийгээ алдсан нь үүний нэг шалтгаан байв. Би ариун сүм рүү явахыг хүссэн ч манай гэрээс нэг цаг орчмын зайд байв. Бас надад унааны мөнгө болон намайг хүргэж өгөх хүн байсангүй.

Өнгөрсөн жил би Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчөөр дуудагдсан юм. Залуу эмэгтэйчүүдийн удирдагч маань энэ жилийн үйл ажиллагаануудыг төлөвлөхөд нь туслахыг надаас хүсэхэд би түүнд хамгийн түрүүнд ангиараа ариун сүмд явах ёстой гэж хэлэв. Намайг энэ тухай залуу эмэгтэйчүүдэд зарлахад тэд маш их баярлаж билээ! Тэдний ихэнх нь анх удаа орох байлаа. Бид аялалд бэлтгэж байх үед би маш их залбирч, мацаг барьсан. Би бүх зүйл сайхан болоосой гэж хүсэж байлаа.

Ариун сүмд байхдаа би бүх ачаанаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэрсэн. Би ариун сүмд илүү ойр ойрхон орно гэж амласан. Энэ бол үнэхээр гайхалтай туршлага бас адислал байлаа. Би өсвөр үеийнхэнтэйгээ хамт Тэнгэрлэг Эцэгийн агуу ажилд оролцож байгаадаа маш их баярлаж билээ.

Ариун сүм бол ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг Их Эзэний ариун өргөө гэдгийг би мэднэ. Тэнд бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах боломжтой ба Тэрээр Өөрийн цагт юмсыг зөв болгож, биднийг хайраар дүүргэж, үүрдийн амар амгаланг өгөх болно. Бид Христэд найдах юм бол бидэнд хэрэгтэй гайхамшгуудыг харах болно гэдгийг би мэднэ. Бид Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхдүүд бөгөөд Израилыг хөшигний хоёр талд цуглуулах биднээр хийлгэх агуу ажил Түүнд бий.

залуу эмэгтэй

Прэшэс К., 17 настай, Абиа муж, Нигери

Хөгжим сонсох, дуулах, шинэ найзуудтай болох дуртай.