Хуучин Гэрээний түүх
Эхлэл 37–47
Египетэд зарагдсан нь
Иосеф
Зураг чимэглэлийг Кэйти Докрилл
Түүний түүх
Дээл
Иосеф эцэг Иаковынхоо хамгийн хайртай хүүхэд нь байсан ба Иаков түүнд онцгой дээл оёж өгчээ. Иосефын ах нар атаархав. (Нэгэн өдөр тэднийг захирна гэсэн Бурханаар өдөөгдсөн зүүд Иосефт тус болсонгүй.)
Урвалт
Ах нар нь Иосефыг Египет уруу явж байсан хүмүүст зарж, Иаковт Иосефыг үхсэн гэж хэлэв. Египетэд байхдаа Иосеф боол байсан бөгөөд үйлдээгүй гэмт хэргийнхээ төлөө шоронд хоригджээ. Тэр үргэлж Бурханд итгэлтэй байсан бөгөөд Их Эзэн түүнтэй хамт байж, түүнийг адисалсан юм.
Өлсгөлөн
Эцэст нь Иосеф Фароаны зүүдийг тайлж, ойртон ирж буй өлсгөлөнд бэлтгэлтэй байхыг зөвлөжээ. Фараон Иосефыг Египетийн захирагч болгосон. Удалгүй Иосефын ах нар Египет рүү үр тариа худалдаж авахаар ирэв. Тэд зарсан дүүгээсээ тусламж гуйж байгаагаа мэдээгүй ажээ!
Чөлөөлөлт
Эцэст нь Иосеф ах нартаа өөрийгөө илчлэн, Египетэд орон байр, хоол хүнс санал болгожээ. Тэр тэднийг уучилж, гэр бүлээ аварсан юм. Энэ ах дүүс Израилын 12 овог болсон билээ.
Чиний түүх
Иосефын адилаар чамд ч бас хууртсан, гомдсон өдрүүд байж болох юм. Бусад хүний үйлдэл ноцтой үр дагавартай байж болно. Гэхдээ чи Бурханд итгэлтэй байж, бусдыг уучлахыг хичээснээр хүчирхэгжиж, адислагдах болно.