Өсвөр үеийнхний дуу хоолой
Аврагчийг дурсан тэмдэглэх нь
Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж
Би Христийн амилсны баярт дуртай. Би гэр бүлээрээ хамтдаа цуглаж, Есүс Христийг нас барагсдаас амилсныг тэмдэглэх дуртай. Гэрийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь үргэлж надад маш сайхан байдаг ч Аврагчийн бидний төлөө хийсэн бүхний тухай бодох нь бүр ч гайхамшигтай байдаг.
Бид Христийн амилсны баяраар өндөгний ан хийхээр бэлтгэхдээ өндөгний дотор судар хийдэг. Бид ан хийж олсон өндгөн доторх судруудыг уншдаг. Нэг удаа бид жижиг булш хийсэн. Тэгээд бид санаа зовсон бүх зүйлээ бичээд, булшин дотор хийж, өмнө нь чулуу тавьсан. Маргааш нь бүх цаасыг авч хаясан байлаа. Энэ нь Аврагч бидэнд санаа зовоосон асуудлуудыг шийдэхэд хэрхэн тусалж болохыг сануулсан.
Есүс Христ бол миний төгс, Тэнгэрлэг найз юм. Юу ч болж байсан Тэр намайг үргэлж ойлгох болно гэдгийг би мэднэ.
Зой С., 17 настай, Бавэриа, Герман
Бүжиглэх, теннис тоглох, идэвхтэй байх дуртай.