Өсвөр үеийнхний дуу хоолой
Би хүн бүрийг урьж чадна
Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж
Найзуудтайгаа сайн мэдээг хуваалцахдаа би сандардаг ч аз жаргалтай болж, сэтгэл догдолдог. Бид жил бүр гэртээ Христийн амилсны баяраар өндөгний ан хийдэг. Бид номлогчдыг болон Сүмийн гишүүн бус найзуудаа урьдаг.
Би бас найз нараа сүмд эсвэл өсвөр үеийнхний үйл ажиллагаанд ирэхэд байнга урьдаг. Зөвхөн нэг найз маань үйл ажиллагаанд ирсэн бөгөөд одоогоор нэг нь ч сүмд ирээгүй байна. Гэхдээ би тэднийг Бурханд ойртож, Түүнтэй дахин хамт амьдраасай гэсэндээ үргэлжлүүлэн урьсаар байгаа. Бусдыг Христэд ирэхэд урих нь намайг аз жаргалтай болгодог.
Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч, Бурханы Хурга, Сайн Хоньчин юм. Хэрэв бид Түүнийг дагавал бид Бурхантай дахин хамт амьдрах боломжтой болно гэдгийг би мэднэ.
Акони К., 13 настай, Хавай, АНУ
Спортоор хичээллэх, гүйх, барьж босгох дуртай.