Асуулт ба хариулт
“Христийн амилсны баяраар би хэрхэн Аврагчид илүү төвлөрөх вэ?”
“Би сэтгэл сэргээм дуу хөгжим сонсож, Аврагчийн тухай илүү их бодож, өдөр тутмын амьдралдаа Түүн рүү харж, байнга залбирснаар Түүнд төвлөрөхийг хичээдэг. Би ч бас Түүний амилалтын талаар мөн үүнээс ирэх итгэл найдварын талаар суралцахын тулд судруудыг унших дуртай.”
Максвэлл Р., 16 настай, Миссури, АНУ
“Аврагчийн амьдралын энэ чухал цаг үеийг та нарт сануулах, өдөр бүр эсвэл долоо хоног бүр гэр бүлээрээ хамтдаа унших судруудыг ол. Бусдад Христийнхтэй адил арга замаар үйлчлэх боломжуудыг өдөр бүр эрж хай.”
Ахонима А., 15 настай, Тонгатапу, Тонга
“Би өдөр бүр онлайнаар Христийн тухай ямар нэг зүйлийг хуваалцсанаар Түүнд илүү их төвлөрч чадна.”
Калэб Ф., 17 настай, Аризона, АНУ
“Түүний амьдралыг дүрсэлсэн, ялангуяа цовдлолтын өмнөх сүүлчийн долоо хоногийн тухай судруудыг унш. Миний дуртай түүх бол Maтай 21–27 юм. Судруудыг унших нь Аврагчтайгаа илүү ойр дотно байгаагаа мэдэрч, Түүний Цагаатгалыг илүү сайн ойлгоход надад тусалдаг.”
Грэйс М., 15 настай, Албэрта, Канад
“Христийн амилсны баяр ба Есүс Христийн Цагаатгал нь надад цоо шинэ эхлэлийг сануулдаг. Өдөр тутмын дадал хэвшлээ шинэчилж, зорилгоо дахин үнэлж цэгнэх нь жилийн энэ онцгой үед амьдралаа Христэд эргэн төвлөрүүлж, Түүнийг илүү анхааралтай дурсан санах боломжийг надад олгодог.”
Лилли Х., 17 настай, Калифорни, АНУ