Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Холбогд
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 3-р сар


Холбогд

П.Фабио

16 настай, Зальцбург, Австри

Залуу эрэгтэй

Гэрэл зургийг Ашлий Ларсэн

Христийн амилсны баяраар манай гэр бүлийн 30-40 орчим хүн бөөнөөрөө цугладаг. Би бага байхдаа шоколад, өндөгтэй сагсыг тэсэн ядан хүлээдэг байсан. Энэ нь үнэхээр зугаатай байдаг байв. Харин одоо би Христийн амилсны баярын утга учирт илүү анхаардаг болсон.

Бид сүм дээр Христийн амилсны баярын тухай их ярьдаг. Би судар судлахдаа Христийн амилсны баяраар юу тохиолдсон тухай илүү их төвлөрч уншдаг. Би Есүс Христийн тухай, Тэрээр бидний төлөө юу хийснийг бодож, Түүнтэй илүү ойр дотно холбоо тогтоож байгаагаа мэдэрдэг.

Миний дуртай судар бол 3 Нифай 15:9. Үүнд “Болгоогтун, би бол хууль, мөн гэрэл. Надад хандагтун, мөн эцсээ хүртэл тэвчигтүн, мөн та нар амьдрах болно; учир нь эцсээ хүртэл тэвчдэг түүнд би мөнх амьдрал өгөх болно” гэсэн байдаг.

Хэрэв би яг одоо хийж байгаа шигээ амьдралдаа зөвийг сонгохыг хичээх юм бол Түүн рүү буцаж очиж, мөнх амьдралтай болж чадна.