Би найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж чадах вэ?
Есүс Христ амилсан нэгний хувьд нифайчуудад зочилж, тэднийг Түүний орчин үеийн шавь нар бидэнд загвар болох ямар нэг зүйл хийхэд урьсан юм. Тэрээр ийн ярьсан байдаг.
“Та нарын дунд өвчтөнүүд байна уу? … Доголон, сохор, … эсвээс ямар нэгэн байдлаар зовж зүдэрч буй нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй” (3 Нифай 17:7) хэмээсэн.
Эртний шавь нар яасныг анхааръя.
“Бүх цугласан олон … өвчтэй … ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн тэд бүгдтэйгээ урагшлав; мөн тэрбээр тэднийг … эдгээв” (3 Нифай 17:9).
Есүс Христ амьд бөгөөд Тэр одоо ч гэсэн эелдэг зөөлөн эдгээгч хэвээр байгааг би мэднэ. Бид найз нөхөд, гэр бүлийнхнээ Түүнд авчрах Түүний урилгад хариулах үед Тэр тэднийг Өөрийн арга замаар эдгээх болно.
“Мөн тэд бүгд, эдгээгдсэн тэд мөн эрүүл байсан тэд аль аль нь, түүний хөлд доош бөхийн мөн түүнийг бишрэв” (3 Нифай 17:10) гэж бид уншдаг.
Христийн амилсны энэ баяраар бусдыг Христэд авчрахдаа бүгдээрээ Христэд ирцгээе.
Хүндэтгэсэн,
Шон Р.Диксон
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх