“Наувуг байгуулсан нь,” Найз, 2025 оны 9-р сар, 26–28.
Судрын түүх
Наувуг байгуулсан нь
Их Эзэн гэгээнтнүүдэд нэгэн шинэ газар цуглар гэж хэлжээ. Энэ нь нэгэн том голын ойролцоо нойтон, шавартай газар байв. Хот барихад тийм ч тохиромжтой газар байсангүй. Гэвч тэд Их Эзэний тусламжтайгаар энэ газрыг үзэсгэлэнтэй сайхан болгож чадна гэдгийг бошиглогч Иосеф Смит мэдэж байв.
Гэгээнтнүүд энэ газрыг амьдрахад илүү тохиромжтой болгохын төлөө шаргуу хөдөлмөрлөжээ. Иосеф энэ хотыг Науву буюу “үзэсгэлэнтэй сайхан газар” гэж нэрлэв.
Их Эзэн гэгээнтнүүдээс Наувуд ариун сүм барихыг хүслээ. Хүмүүс хурдан ажиллаж эхлэв.
Их Эзэнд Өөрийн хүмүүст өгөх агуу адислалууд байлаа. Тэд ариун сүмд Их Эзэнтэй гэрээ буюу онцгой амлалтуудыг байгуулах байв. Тэд мөн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэдээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцах байв.
Гэгээнтнүүд ариун сүмийг барихаар хичээнгүйлэн ажиллажээ. Үүнд нэлээд хугацаа орсон ч тэд Их Эзэний ариун сүмд тэдэнд зориулсан онцгой амлалтуудыг олж мэдэхээр сэтгэл догдлов.