2025
Бурханы хүч бол бэлэг!
2025 оны 5-р сар


“Бурханы хүч бол бэлэг!” Найз, 2025 оны 9-р сар, 20–21.

Бурханы хүч бол бэлэг!

Лиахона, 2024 оны 11-р сар, 7–10 “Онцгой эрхдээ тэнцэхүйц амьдар,” үгээс авав.

Эмма Смит дүнзэн байшинд төмөр аяга барин сууж байгаа нь

Би саяхан АНУ-ын Пенсильвани мужийн Хармонид очсон юм. Тэнд агч моддын доор Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваар сэргээгдсэн. Би бас Иосеф Смит, Эмма Смит нарын амьдарч байсан гэрт очсон. Би уг байшин дотор цонхны дэргэд зогсоод, Эмма энэ цонхоор хараад юу боддог байсан бол гэж гайхширав.

Их Эзэн Өөрийн бошиглогч Иосефоор дамжуулан Эммад чухал захиас өгсөн билээ. Бид энэ захиасыг Сургаал ба Гэрээнүүд 25-аас уншиж болно.

Нэгдүгээрт, Их Эзэн Эммад Өөрийнх нь төлөвлөгөөнд түүний оролцох хэсэг байгааг заасан. Тэр түүнийг Өөрийнх нь хаант улсын охин гэдгийг түүнд сануулжээ.

Хоёрдугаарт, Их Эзэн түүнд зорилго өгсөн. Эмма Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс судруудыг зааж, анхны дууллын номыг бүтээхийг хүссэн юм!

Эцэст нь, Их Эзэн Эммад гэрээнүүдийнх нь тухай заажээ. Гэрээгээ сахих нь түүнд Сүнсийг мэдэрч, илүү сайн хүн болж, амьдралдаа удирдамж хүлээн авахад туслах байв.

Сүмийн сандал дээр ариун ёслолын талх хүртэж буй хүү, охин хоёр

Санваарын ёслолууд ба гэрээний амлалтууд нь хэрхэн Бурханы хүчийг амьдралд тань авчирдгийг та бүхэн сурч авна гэдэгт би найдаж байна. Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ, ариун сүмд орох бүрдээ, Бурханы хүчний бэлгийг хүлээн авч чадна.

Дууны шиддэг тоглоом

Эмма Смитээс анхны дууллын номыг бүтээхийг хүссэн ажээ. Бид өнөөдөр ч гэсэн дууллуудыг дуулсаар байна! Зоос юм уу ямар нэг жижиг зүйлийг энэхүү хөлөг рүү шид. Аль нэг зурган дээр буувал тухайн сэдвийн дууг бод. Тэгээд хамтдаа дуулаарай!

PDF хуудас

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни