“Пүэрто Рикогоос мэндчилж байна!” Найз, 2025 оны 9-р сар, 8–9.
Пүэрто Рикогоос мэндчилж байна!
Пүэрто Рико нь Карибын тэнгисийн хэсэг арлууд юм. Тэнд 3 сая гаруй хүн амьдардаг.
Үзэсгэлэнт ариун сүм ба хот
Сан Хуан бол Пүэрто Рикогийн нийслэл юм. Тэд тэнд ариун сүмтэй! Энэ хот 500 гаруй жилийн настай бөгөөд олон үзэсгэлэнтэй далайн эрэгтэй.
Шүхэрт гудамж
Каллэ дэ ла Форталеза нэртэй гудамжны барилгуудын хооронд ихэнхдээ чимэглэл өлгөөтэй байдаг. Гудамжийг өнгө өнгийн шүхэр, цаасан шувуу, туг далбаагаар чимсэн байдаг.
Гэрэлтдэг ус
Пүэрто Рикод өөрөөсөө гэрэлтдэг организмтай гурван тэнгисийн эргийн тохой байдаг. Эдгээр усан дахь өчүүхэн жижиг амьтад хөдлөх үед ус гэрэлтэж харагддаг! Чи үүнийг шөнө хамгийн сайн харж чадна.
Өнгө өнгийн шувууд
Пүэрто Рикогийн маргад бялзуухай болон тоть зөвхөн Пүэрто Рикод л байдаг.
Хөгжим бүжиг
Бомба бол Пүэрто Рикогийн хөгжим, бүжгийн нэг төрөл юм. Үүнд бөмбөр, дуу, бүжиг багтдаг ба пүэрто рико хүмүүсийн тухай түүхийг ярьдаг.
Боб Кристийн “Пүэрто Рико дахь залуу ардын бүжигчид” гэрэл зургийг Getty Images-ээс авав