2025
Хялбархан хийх бяслагтай шошийн дүрлэг
2025 оны 5-р сар


“Хялбархан хийх бяслагтай шошийн дүрлэг,” Найз, 2025 оны 9-р сар, 32.

Хоол хийж сурцгаая

Хялбархан хийх бяслагтай шошийн дүрлэг

  • 1 лааз (450 гр) шарсан вандуй

  • 2 авокадо

  • 1/4 аяга (65 гр) салса

  • 1 аяга (225 гр) цөцгий

  • 2 аяга (240 гр) үрсэн бяслаг

  • сонголтоор дээр нь тавьж болох зүйлс: хэрчсэн улаан лооль, ногоон сонгино, хар чидун жимс

  • тортиа чипс

Хэрэв танд эдгээр орцын зарим нь байхгүй бол амьдарч байгаа газрынхаа орцуудыг ашиглаж болно! Хэрэв танд лаазалсан шарсан вандуй байхгүй бол хар вандуйг саримс давстай холиод нухчхаж болно.

  1. Шарсан вандуйг 20 см дөрвөлжин саванд эсвэл үүнтэй төстэй зүйлд хийж тэгшхэн тараа.

  2. Дунд зэргийн саванд авокадог салсаны хагастай хамт хийж нухна. Үүнийг одоо вандуйн дээр тарааж түрх.

  3. Цөцгийг үлдсэн салсатай холино. Тэгээд авокадо дээр түрх.

  4. Дээр нь бяслаг болон нэмж тавьж болох зүйлсээ цацна.

  5. Тортиа чипстэй хамт амтархан идээрэй!

Савтай тортиа чипс, шошийн дүрлэг, улаан лоолийн зурагтай PDF хуудас