2025
Ариун сүмийн ачаар
2025 оны 5-р сар


“Ариун сүмийн ачаар,” Найз, 2025 оны 9-р сар, 30–31.

Газар бүрийн анхдагчид

Ариун сүмийн ачаар

Вануатуд болсон бодит түүх

Вануатугийн газрын зургийн өмнө инээмсэглэж буй хүүгийн царай

“Номлогчид ирлээ!” гэж Грам дуудав. Тэрээр номлогчдыг гэр лүү нь чиглэн алхах үед гараараа даллав.

Ээж, аав, Грамын ах Нуну нар өнгөрсөн жил баптисм хүртсэн аж. Грам болон түүний дүү Жоб баптисм хүртэх нас нь болоогүй байлаа. Гэсэн хэдий ч тэд номлогчдоос суралцах дуртай байв.

“Өнөөдөр бид ариун сүмийн тухай ярихыг хүслээ. Энэ бол Бурханд амлалт өгч, гэр бүлтэйгээ лацдан холбогдох онцгой барилга юм. Энэ нь бид мөнхөд хамтдаа байж чадна гэсэн үг” хэмээн ахлагч Хэйл хэлэв.

“Хамгийн ойрхон ариун сүм Шинэ Зеландад бий” гээд ахлагч Син нэгэн гоёмсог цагаан барилгын зургийг үзүүлэв. “Ийшээ очих аялал урт. Гэсэн ч адислал нь үнэ цэнтэй байх болно” гэлээ.

“Бид явахыг хүсэж байна” гэж ээж нь хэлэв.

Грамын эцэг эх хоёр сүмийн өөр нэгэн гэр бүлтэй хамт ариун сүмийн аяллаа төлөвлөжээ. Тэд Вануатугаас ариун сүмд орсон анхны хоёр гэр бүл болох юм!

Ариун сүм рүү нисэж буй онгоц, мөн тийшээ явж байгаа автобус

Хэдэн сарын дараа тэдний аялалдаа гарах өдөр болов. Грам анх удаа онгоцонд суусан ба энэ нь зугаатай байлаа. Тэр үүлсийг болон доор далайг харав. Тэр бодолдоо өндөр цагаан барилгыг төсөөлөн бодлоо. Тэр үүнийг харахыг тэсэн ядан хүлээж байв.

Тэд онгоцноос буугаад автобусанд суув. Зам донсолгоотой байсан тул Грам ядарчээ. Гэвч тэд бараг л ирэв.

“Хараач!” гээд Грам цонхоор заав. Тэд хүрээд ирсэн байлаа! Энэ нь зургаас ч илүү үзэсгэлэнтэй харагдав.

Ариун сүм дотор нам гүмхэн, амар тайван байлаа. Тэд бүгд цагаан хувцас өмсжээ. Грам ах нарынхаа хамт хүлээлгийн өрөөнд хэсэг суугаад Есүс Христийн зургуудыг харлаа.

Дараа нь ариун сүмийн ажилтан тэднийг лацдан холбох өрөө рүү дагуулан явав. Грамын эцэг эх зөөлөн даавуугаар бүрсэн тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн сууж байлаа. Тэд маш жаргалтай харагдаж байв!

Грам ах нарынхаа хамт аав, ээж хоёрынхоо дэргэд өвдөг сөгдөн суулаа. Тэд ханан дээрх том өндөр толь руу харав. Тэдний тусгал үргэлжилсээр байсан аж.

“Эдгээр толь та нарыг үүрд хамт байж чадна гэдгийг сануулах зорилготой юм” гэж ариун сүмийн ажилтан хэлэв.

Грам аз жаргалтай, аюулгүй байгаагаа мэдрэв. Яг л Аврагч өөрийг нь чанга тэвэрч байгаа мэт санагджээ.

Удалгүй гэртээ харих цаг боллоо. Автобусаар, дараа нь онгоцоор явахдаа Грам ариун сүмд төрсөн онцгой мэдрэмжийнхээ тухай бодсоор байв.

Хэд хоногийн дараа хүчтэй шуурга дэгдэв. Далдуу модод дундуураа хуваагдах мэт харагдаж байлаа.

Грам айж, “Бид зүгээр байх болов уу?” гэж асуув.

Аав нь “Тийм ээ. Гэхдээ энэ салхи маш хүчтэй байна. Номлогчид шуурга намдтал сүмийн байранд цугларцгаа гэж хэлсэн” гэв.

Сандал дээр суугаад цонхоор салхилж буй моддыг харж байгаа гэр бүл

Грам сүм рүү хоол хүнс, хөнжил зөөхөд нь ээждээ туслав. Салхи их хүчтэй салхилж байлаа!

Дотор, Грам арай тайвширчээ. Сүмийн бүх найз нь тэнд байсан аж. Гэвч салхи нүргэлэх нь сонсогдсоор байв.

“Манай гэр яах билээ?” гэж Грам асуув.

“Ямар байгааг нь харахын тулд бид шуурга намдтал хүлээх хэрэгтэй” гэж хэлээд ээж нь түүнийг тэвэрч авлаа. “Хамгийн гол нь гэр бүл маань аюулгүй байна. Ариун сүмд байхдаа мэдэрч байснаа санаж байна уу?” гэв.

Грам толгой дохиод, Надад халуун дулаан, аюулгүй мэдрэмж төрсөн” гэжээ.

Аав нь инээмсэглэн, “Есүс Христ болон бидний ариун сүмийн лацдан холболтын ачаар бид үүрд хамт байж чадна” гэв.

Грам ариун сүмд мэдэрсэн дулаан, амар амгалан мэдрэмжээ бодов. Аавын зөв байлаа. Есүс Христ болон ариун сүмийн гэрээнүүдийн ачаар тэд үүрд гэр бүл байж чадна. Тэр үүнийг мэдэх учир бүх зүйл үнэхээр сайхан болно.

PDF түүх

Зураг чимэглэлийг Эдуардо Мартикорэна