“Чуулганы үйл ажиллагаа,” Найз, 2025 оны 9-р сар, 6–7.
Чуулганы үйл ажиллагаа
Хиймэл дагуулын технологийн ачаар хүмүүс дэлхийн хаана ч байсан чуулганыг сонсох боломжтой болсон. Чуулганаа сонсонгоо эдгээр үйл ажиллагааг хийгээрэй.
Дүрс будах
Шинэ үг хэлэгч ярьж эхлэхэд доорх дүрсүүдээс нэгийг сонго. Тэгээд тухайн өнгийг ашиглан өнөөх дүрсүүдээ буд.
Сонсдог ээдрээт зам
Ерөнхий чуулганыг чимээгүй сонсохын тулд энэ ээдрээт замаар хуруугаараа дагуулан яваарай. Дараа нь өөр нэг цаасан дээр өөрөө зохиож зур!
Чуулганы асуултууд
4-р хуудсан дээрх Лөүгийн түүхийг унш. Чамд сайн мэдээтэй холбоотой ямар асуултууд байгаа вэ? Чуулганыг сонсож байхдаа санахын тулд доорх дөрвөлжнүүдэд тэдгээрийгээ бич. Бас хариулт авахын тулд залбирахаа мартуузай.
Өөр санаанууд
-
Тэргүүн Зөвлөл, төлөөлөгчид болон бусад удирдагчдын зургуудыг хэвлэж эсвэл Лиахона сэтгүүлээс хайчилж ав. Шинэ үг хэлэгч гарч ирэх бүрд тэдний зургийг олоорой.
-
Гэр бүлээрээ сонсох нэг үгийг сонго (хайр, ариун сүм гэх мэт). Тэр үгээ нэг цаасан дээр бич. Чуулганы үеэр тухайн үгийг сонсох бүрдээ уг цаасан дээрээ од зурах эсвэл наадаг зураг наа.
-
Гэр бүлээрээ чуулганы шинэ уламжлалыг бий болгоорой! Чуулганы өдрүүдийг илүү онцгой болгохын тулд тусгай амттан хийх эсвэл өөр ямар нэг зүйл хийгээрэй.
Зураг чимэглэлийг Саманта Виндли