“Пүэрто Рикод Есүсийг дагах нь,” Найз, 2025 оны 9-р сар, 10–11.
Пүэрто Рикод Есүсийг дагах нь
Дариэлтэй танилц
Дариэл судруудыг уншин, залбирч Есүсийг дагадаг. “Би Есүсийн талаар илүү ихийг суралцсанаар Түүнийг дагах дуртай” гэж тэр хэлсэн.
Дариэл бас бусдад үйлчлэх замаар Есүсийг дагахыг хичээдэг. Тэр хичээлийн дараа зөөврийн компьютеруудыг цэвэрлэж багшдаа тусалдаг. Тэр тэжээвэр амьтдаа асарч, оройн хоол хийхэд тусалж гэр бүлдээ үйлчилдэг. “Би Есүсийг дагахдаа баяртай байдаг” гэж тэр хэлдэг.
Дариэлийн тухай
Нас: 9
Хаана амьдардаг: Пүэрто Рико, Кагуас хот
Хэл: испани, англи
Зорилго: 1) Бизнес эрхлэгч болох 2) Видео тоглоом зохион бүтээх
Хобби: Видео тоглоом тоглох, дугуй унах
Гэр бүл: Дариэл, ээж, аав, ах, эмэгтэй дүү
Дариэлийн дуртай зүйлс
Судрын түүх: Есүс Христийн мэндэлсэн тухай түүх
Баяр: Христийн мэндэлсний баяр
Хоол: Arroz con habichuelas (вандуйтай будаа)
Жимс, ногоо: Гүзээлзгэнэ, амтат төмс
Өнгө: Цагаан, хар, улаан
Хүүхдийн хэсгийн дуу: “Би баптисм хүртэхдээ” (Хүүхдийн дууны ном, 53)