“Дуу хөгжмийн талаар миний гэрчлэл,” Найз, 2025 оны 9-р сар, 19.
Та нарын бичсэн түүх
Дуу хөгжмийн талаар миний гэрчлэл
Манай улсын ихэнх хүн католик шашинтай. Би католик сургуульд явдаг.
Намайг хоёрдугаар ангид байхад манай багш биднийг өдрийн үйл ажиллагаа хийж байх зуур хөгжим тавьдаг байлаа. Нэг өдөр тэр сонсох дуугаа сонгох хүн байгаа эсэхийг асуув. Тэр жил би найман нас хүрэх байсан ба баптисмд бэлдэж байлаа. “Би солонго харах дуртай” гэсэн дууны үг санаанд орж ирэв. Би багшаасаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “Би баптисм хүртэхдээ” дууг тоглуулахыг хүслээ. Багш маань зөвшөөрч, тэр дууг хайж олов.
Удалгүй тэр дууг тоглоход ангийн бүх хүүхэд сонсов. Манай ангийн зарим хүүхэд эхэндээ над руу хачирхан харсан ч удалгүй би зүрх сэтгэлдээ Ариун Сүнсийг мэдэрсэн юм. надад амар амгалан мэдрэгдэв.
Тэр өдөр би хичээлээ тараад явж байхдаа Хүүхдийн хэсгийн дуртай дуугаараа дамжуулан ангийнхантайгаа сайн мэдээг хуваалцсандаа маш их баяртай байлаа. Энэ нь найзуудаа баптисмдаа урихад бэлдэх сайхан арга байсан гэж би бодсон.
Зураг чимэглэлийг Симини Блокэр