“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2025 оны 9-р сар, 22–23.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
9-р сарын 1–7: Сургаал ба Гэрээнүүд 94–97
Ариун сүм барь
Ариун сүм бол Бурхан биднийг адисалдаг газар юм (Сургаал ба Гэрээнүүд 95:8-ыг үзнэ үү). Ёотон, шоо эсвэл байгалийн эд зүйлсийг ашиглан ариун сүмээ бариарай! Тэгээд бүтээлийнхээ зургийг бидэн рүү явуулаарай! Арын хавтаснаас хэрхэн илгээх талаар үзнэ үү.
9-р сарын 8–14: Сургаал ба Гэрээнүүд 98–101
Тайван бай
Судрууд бидэнд “Тайван байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” (Сургаал ба Гэрээнүүд 101:16) хэмээн заадаг. Энэ нь бид бишрэл хүндэтгэлтэй байх цаг гаргаснаар Тэнгэрлэг Эцэгтэй ойр байгаагаа мэдэрч чадна гэсэн үг юм. Тайван байх тухай энэхүү тоглоомыг тогло. Нэг хүн гүйж бусдыгаа барихыг хичээнэ. Баригдсан хүн огт хөдлөхгүй зогсоно. Тэр дахин гүйхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгийн тухай мэддэг нэг зүйлээ хэлнэ.
9-р сарын 15–21: Сургаал ба Гэрээнүүд 102–105
Гараар урласан лаа
Бид Есүс Христийн үлгэр жишээг дагаж, үйлчилснээр бусдад гэрэл нь байж чадна (Сургаал ба Гэрээнүүд 103:9-ийг үзнэ үү). 13-р хуудас руу очиж, өөрийн гараар лаа урлаарай!
9-р сарын 22–28: Сургаал ба Гэрээнүүд 106–108
Чуулганы үйл ажиллагаа
Бурханы бошиглогч, төлөөлөгчдийг сонсох нь чухал (Сургаал ба Гэрээнүүд 107:22–23-ыг үзнэ үү). Ерөнхий чуулганаас хариулт авах тухай 4-р хуудсан дээрх түүхийг унш. 6-р хуудсан дээр өөрийнхөө асуултуудыг бич. Чуулганыг сонсох үедээ хийж болох үйл ажиллагаануудыг тэндээс бас олох болно.
Гэрэл зургуудыг Кристина Смит