“Таван талх, хоёр загас,” Найз, 2025 оны 9-р сар, 2–3.
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс
Таван талх, хоёр загас
Люси Стивэнсон Ювэллтэй хийсэн ярилцлагаас.
Миний дуртай түүхүүдийн нэг нь Шинэ Гэрээнд гардаг. Таван мянгаас илүү хүн Аврагчийн сургаалыг өдөржингөө сонсжээ. Тэд өлсөж эхлэв.
Шавь нарын нэг нь “Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ?” гэв. (Иохан 6:9).
Есүс тэднээс уг хүнсийг авчрахыг хүсэв. Тэгээд Тэр залбирав. Тэгтэл гайхамшиг тохиолоо. Хүн бүрийг хооллохоор хангалттай болов. Бүр 12 сагс талх үлджээ!
Би та нарыг тэдгээр талх, загасыг хэн авчирсныг санаасай гэж хүсэж байна. Жаахан хүү авчирсан! Тэр өөрт байсан бүхнээ Аврагчид өгсөн юм.
Тэнгэрлэг Эцэгт хүүхдүүд маш чухал. Та нар бусдад үйлчлэн Есүс Христийг дагах үед Тэр та нарыг адислах болно.
Чи ч бас өгч чадна!
Чи бусдад үйлчилж болох нэг арга замыг зураарай.