“Хамт тоглох нь,” Найз, 2025 оны 9-р сар, 44–45.
Хялбархан уншигч
Хамт тоглох нь
АНУ-д болсон бодит түүх.
Диего ганцаардаж байлаа. Түүний гэр бүл шинэ газар нүүж ирсэн байв. Тэр амьдарч байсан газрынхаа найзуудыг саналаа.
Диего одоо жаахан эмэгтэй дүү Каратайгаа тоглодог. Гэхдээ тэр шинэ найзтай болохыг хүсэв.
Удалгүй нэг гэр бүл зэргэлдээ байранд нь нүүж ирэв. Тэд яг л түүн шиг жаахан хүүтэй байлаа! Түүнийг Сэм гэдэг байв.
Диего, Сэм хоёр өдөр бүр хамт тоглодог болов.
Нэг өдөр тэднийг тоглож байхад Кара гунигтай байгааг Диего олж харжээ. Тэр ч бас ганцаардаж байгаа байх.
“Чи бидэнтэй тоглохыг хүсэж байна уу?” гэж Диего асуулаа.
Кара нүүр дүүрэн инээмсэглээд “Тоглоё!” гэв.
Диего, Сэм, Кара нар галт тэргээр хамт тоглолоо. Тэд тоглоомон галт тэрэгнүүдийг нааш цааш түлхэв. “Чүү-чүү!” гээд Диего инээмсэглэв. Түүнд хөгжилтэй байв. Карад ч мөн адил!
Зураг чимэглэлийг Натали Брискөү