2025
Том хүүхдүүдэд зориулав
2025 оны 5-р сар


“Том хүүхдүүдэд зориулав,” Найз, 2025 оны 9-р сар, 34–35.

Том хүүхдүүдэд зориулав

Та нараас ирсэн үг

Инээмсэглэж буй хүү

Манай ангийн нэг хүүхэд сургууль дээр муухай үг хэлээд байсан. Би энэ тухай аавтайгаа ярилцсан. Маргааш нь би ангийнхаа хүүхдээс муу үгс хэлэхээ болихыг хүссэн. Тэр хэлэхээ больсон.

Хэнри Ф., 9 настай, АНУ-ын Техас муж

Инээмсэглэж буй охин

Манай ээж эмч дээр очихоос айж байсан. Би түүнд бүх зүйл сайхан болоосой гээд урьд орой нь залбирснаа хэлсэн. Тэр Ариун Сүнсийг мэдэрсэн. Энэ нь надад Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсдог гэдгийг заасан.

Лүсиа П., 10 настай, Венесуэл, Капитал Дистрикт

Көртландын ариун сүм

Бурхан Иосеф Смит болон эхэн үеийн гэгээнтнүүдээс АНУ-ын Охайо мужийн Көртландад ариун сүм барихыг хүссэн юм. Цэгүүдийг холбон ариун сүм бүтээгээрэй.

Анхдагчдын тоглоомууд

Эдгээр нь анхдагчдын үед тоглодог байсан зарим тоглоом юм. Чи зургийг нь нэртэй нь тааруулж чадах уу?

  1. Эрчгэнүүр

  2. Вирлигиг

  3. Авирдаг баавгай

  4. Ги ха вами дидл

Зургийн сорил

Нүдээ аниад дуртай амьтнаа зурахыг хичээгээрэй!

PDF хуудас

Зураг чимэглэлийг Лиза Хант