2025
Хүчтэй сэтгэл хөдлөлийг даван туулах 5 арга
2025 оны 3-р сар


“Хүчтэй сэтгэл хөдлөлтэй ажиллах 5 арга,“ Найз, 2025 оны 3-р сар, 38-39.

Хүчтэй сэтгэл хөдлөлтэй ажиллах 5 арга

Амьдрал заримдаа хэцүү байдаг! Уйтгар гуниг, санаа зовох гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдрэх нь дэлхий дээр амьдарч байгаа бидний туулах зүйлсийн нэг хэсэг юм.

Бид Аврагч хүртэл заримдаа гунигтай байсныг судруудаас мэддэг (Иохан 11:32–36-г үзнэ үү). Есүс Христ бүх төрлийн зовлонг мэдэрсэн. Ийм учраас Тэр чамайг юу мэдэрч байгааг сайн мэддэг. Бас Тэр чамд хэрхэн туслахаа сайн мэддэг. (Алма 7:11-12 -ыг үзнэ үү.)

Сэтгэлээр унах үед чинь чамд туслах таван зүйлийг доор дурдав.

1

Удирдамж авахын тулд Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир.

Залбирч буй хүү

Чамайг тусламж хүсэн залбирах үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг удирдаж чиглүүлэх болно (Алма 37:36–37-г үзнэ үү). Тэд чамд хайртай тул чамд туслахыг хүсдэг!

2

Чамайг хайрладаг гэдгийг бүү март.

Зүрхэн хэлбэр үүсгэсэн гар

Судрууд бидэнд “Бодгалиудын үнэ цэн Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээнүүд 18:10) гэдгийг заадаг. Энэ нь чи Тэнгэрлэг Эцэгийн хувьд чухал бөгөөд Тэр чамд хайртай гэсэн үг юм.

3

Гадаа гар!

Алхаж буй хөл

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэхүү сайхан дэлхийг бидэнд зориулан бүтээсэн. Гадаа гарч тоглох нь эрүүл чийрэг, хүчтэй болоход тусалдаг. Мөн чамд тайвширч, сэргэхэд тусалдаг.

4

Юу мэдэрч байгаагаа бич.

Тэмдэглэл

Тэмдэглэл хөтлөх нь амьдралд сурсан зүйлээ мартахгүй байхад чинь тусална. Энэ нь бас мэдэрч байгаа зүйлээ илүү сайн ойлгоход чинь тусална.

5

Өөрийн итгэдэг, насанд хүрсэн хүнтэй ярилцаарай.

Буйдан дээр суугаад ярьж буй эмэгтэй, охин хоёр

Чамайг хэн нэгэнтэй юу мэдэрч байгаагаа ярих үед тэр хүн чамд ямар онцгой гэдгээ санахад чинь тусална. Бас хэрэгтэй тусламжаа хэрхэн авахаа мэдэхэд чинь тусалж чадна.

Заримдаа, эдгээрийг хийсний дараа ч гэсэн гунигтай хэвээр байж болох юм. Эрүүл мэндээ сайжруулахын тулд эмчид үзүүлэх хэрэгтэй байж болно. Мөн чи үргэлж санваарын адислал авахыг хүсэж болно. Юу ч болж байсан чи ганцаараа биш! Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамд хайртай. Тэд чамайг адисалж, чамд туслахыг хүсдэг.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Стэфани Маккэй