“Тэнгэрээс ирсэн тусламж,“ Найз, 2025 оны 3-р сар, 20-21.
Тэнгэрээс ирсэн тусламж
“Та аз жаргалтай байхыг хүсдэг үү?” үгээс эш татав. Лиахона, 2023 оны 11-р сар, 46-48.
Би амьдралынхаа хүнд хэцүү үед бишопоор дуудагдсан. Би залуу аав байсан бөгөөд манай гэр бүл мөнгөний асуудалтай тулгарч байв. Би маш их ядарч байлаа. Энэ нь бас эхнэрт маань хэцүү байсан.
Нэгэн ням гарагт миний хайрт эхнэр ариун ёслолоос хүртэж байх үед Сүнс түүнд ямар нэг зүйлийг ухаарахад нь тусалжээ. Дуудлагын маань үед бидэнд тулгарч байсан олон асуудал ямар нэг байдлаар шийдэгдсэн юм.
Их Эзэн бидний зүрх сэтгэлийг мэддэг. Тэрээр биднээс үйлчлэхийг хүссэн үедээ бидэнд юу хамгийн их тус болохыг мэддэг. Тэр биднийг адислахыг хүсдэг. Мөн биднийг Түүнд итгэлтэйгээр үйлчлэх үед Тэрээр эдгээр адислалыг бидэнд өгөх болно.
Та аз жаргалтай байхыг хүсдэг үү? Гэрээний зам дээрээ үлдэх Аврагч маань биднийг Өөртөө ирэхийг урьж байна. Тэр бидний ачааг үүрдэг Есүс Христ бидний амьдралыг илүү амар хялбар, аз жаргалтай болгодог. Тэр биднийг баяр баяслаар дүүргэдэг.
Ярилцлагын цаг!
Тэнгэрлэг Эцэг өөрийг нь хэрхэн адисалсан талаар гэр бүлийн нэг гишүүнээсээ асуу. Эхлэхэд чинь туслах хэдэн асуултыг өгье:
-
Тэнгэрлэг Эцэг манай гэр бүлийг адисалсан үеийн тухай надад ярьж болох уу?
-
Та бусдад туслах хэр дуртай вэ? Та бусдад үйлчилж байхдаа ямар адислалуудыг харсан бэ?
-
Яагаад чи Есүс Христийг дагадаг вэ? Түүнийг дагах нь аз жаргалтай болоход чинь хэрхэн тусалсан бэ?
Зураг чимэглэлийг Турин Тран