2025
Ариун сүмээс ирэх амар амгалан
2025 оны 3-р сар


“Ариун сүмээс ирэх амар амгалан,” Найз, 2025 оны 3-р сар, 2–3.

Тэргүүн зөвлөлөөс

Ариун сүмээс ирэх амар амгалан

2024 оны 5-р сарын Лиахона дээрх “Ариун сүмийн гэрээний ачаар бүх зүйл сайхан болно“ хэмээх нийтлэлээс авав.

Ариун сүм рүү явж буй машин

Олон жилийн өмнө эхнэр бид хоёр Айдахо Фолс Ариун сүмд очихоор машинаар явсан юм. Дөрвөн жаахан хүү маань хүүхэд асрагчтай гэртээ үлдэв.

Биднийг гэртээ харихаар болох үед, ариун сүмийн ажилтнуудын нэг нь бидэнд Айдахогийн зүүн хэсэгт байдаг Тетоны далан нурсан тухай ярив! Манай хотын ихэнх хэсэг үерт автсан байлаа.

Эхнэр бид хоёр хүүхдүүдийнхээ болон үерт нэрвэгдсэн мянга, мянган хүний аюулгүй байдлын төлөө Тэнгэрлэг Эцэгт өвдөг сөгдөн залбирав. “Үр дүн нь ямар ч байсан гэлээ, Ариун сүмийн ачаар бүх зүйл сайхан болно“ гэсэн үгс зүрх сэтгэл, оюун ухаанд минь тодоор бууж ирсэн билээ. Хожим нь бид хөвгүүдээ аюулгүй байгааг мэдээд баярласан.

Хэзээ нэг өдөр ариун сүмд байгуулах гэрээнүүдээ хүндлэн дээдлэхээс илүү чухал зүйл үгүй. Юу ч болж байсан, ариун сүмийн гэрээний ачаар бүх зүйл сайхан болно.

Ариун Сүмийн дүрслэл бүхий ээдрээт зам

Ариун сүм бидэнд хүнд хэцүү үед амар амгаланг авчирч чадна. Ээдрээт замаар Айдахо Фолс Ариун сүмийн орой дээр оч!

Ариун сүмийн хэлбэртэй ээдрээт зам

Зураг чимэглэлийг Алисса Таллэнт