2025
Санваар сэргээгдсэн нь
2025 оны 3-р сар


“Санваар сэргээгдсэн нь,” Найз, 2025 оны 3-р сар, 26-28.

Судрын түүх

Санваар сэргээгдсэн нь

Чи энэ түүхийг Иосеф Смит—Түүх 1:66–73 болон Сургаал ба Гэрээнүүд 27:12-оос уншиж болно.

Христ нифайчуудад айлчилж байгааг харуулсан дүрслэлээр Иосеф Смит, Оливер Каудерид хандан ярьж байгаа нь

Иосеф Смит алтан ялтаснуудыг хүлээн авсныхаа дараа тэдгээрийг орчуулж эхэлсэн. Оливер Каудери түүний хэлсэн зүйлсийг бичиж авч байв. Тэд орчуулж байхдаа Есүс Христ хүн бүрийг баптисм хүртээсэй гэж хүссэнийг олж мэдсэн.

Иосеф Смит, Оливер Каудери хоёр ойд залбирч байгаа нь

Иосеф, Оливер хоёр хүмүүст баптисм хүртээх Бурханы хүч хэнд байдаг юм бол гэж гайхжээ. Тэд энэ тухай залбирч, Бурханаас асуухаар ой руу очив.

Иосеф Смитийн толгой дээр гараа тавьсан тэнгэр элч

Тэднийг залбирахад нэгэн тэнгэр элч үзэгджээ. Тэр өөрийгөө олон жилийн өмнө Есүс Христэд баптисм хүртээсэн баптисч Иохан гэж хэлэв. Тэрээр Иосеф, Оливер хоёрт Аароны санваар өгсөн тул тэд бусдад баптисм хүртээх боломжтой болов. Санваар бол Бурханы хүч. Энэ нь Бурханы хүүхдүүдийг адислахад ашиглагддаг.

Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээж байгаа нь

Баптисч Иохан Иосеф, Оливер хоёрт баптисм хүртэх ёстой гэж хэлжээ. Тэд гол руу орж, бие биедээ баптисм хүртээв. Тэд уснаас гарч ирээд Ариун Сүнсээр дүүрчээ. Тэд маш их баяртай байлаа!

Гурван тэнгэр элч Иосеф Смитийн толгой дээр гараа тавьж байгаа нь

Дараа нь өөр тэнгэр элчүүд ирсэн. Есүс Христийн төлөөлөгч Петр, Иаков, Иохан гурав Иосеф, Оливер хоёрт Мелкизедек санваар өгсөн. Ингэснээр Иосеф, Оливер хоёр бусдад ариун сүнсний бэлэг өгөх боломжтой болов.

PDF түүх