“Мадагаскарт Есүсийг дагах нь,” Найз, 2025 оны 3-р сар, 10-11.
Мадагаскарт Есүсийг дагах нь
Лорэнтой танилц
Лорэн сайн үлгэр жишээ үзүүлж, Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар Есүс Христийг дагадаг. Нэг удаа түүнд нийгэм судлалын хичээл нь хэцүү байсан гэнэ. Ойлгоход хэцүү байсан ч тэр, “Би Бурханд залбирсан бөгөөд Тэр надад үүнийг ойлгоход тусалсан“ гэж хэлсэн юм.
Бусдад туслах нь түүнийг аз жаргалтай болгодог. “Бусдад тусалсан Христийн үлгэр жишээг дагаж чадах болохоор би баяртай байдаг” гэж тэр ярилаа.
Лорэны тухай
Нас: 9
Хаана амьдардаг: Мадагаскар улс, Софи дүүрэг
Хэл: Малагаси, франц
Зорилго: Нисэх дуртай учраас нисгэгч болох
Хобби: Хөл бөмбөг тоглох, гэр бүлийнхэнтэйгээ тоглоом тоглох, ном унших
Гэр бүл: Лорэн, аав, дөрвөн ах дүү
Түүний дуртай зүйлс
Судрын түүх: Есүс Христийн тухай Лорэны дуртай судар бол Түүний төрөлтийн түүх юм (Матай 1:18–25; 2; Лук 1:26–38; 2:1–20-ыг үзнэ үү) Учир нь энэ түүх Аврагч маань биднийг аврахын тулд төрсөн гэдгийг бидэнд өгүүлдэг.
Жимс, хүнсний ногоо: Алим, хулуу
Хоол: Пицца
Өнгө: Ягаан
Хүүхдийн хэсгийн дуу: “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53)