Мадагаскараас мэндчилж байна Найз, 2025 оны 3-р сар, 8–9.
Сайн байна уу? Мадагаскараас мэндчилж байна!
Мадагаскар улс нь Өмнөд Африкийн зүүн эрэгт орших улс юм. Энд 30 сая орчим хүн амьдардаг. Тэдний албан ёсны хэл нь Малагаси, Франц хэл юм.
Усаар хүрээлэгдсэн
Мадагаскар нь дэлхийн дөрөв дэх том арал юм.
Чулуун тогтцууд
Цинси дэ Бэмахара үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь шохойн чулуун тогтоц бүхий чулуун ойтой. Зарим тогтоц нь 100 метр өндөр!
Ванилла хийх
Мадагаскар нь ваниль ургуулж дэлхий даяар худалдаалдаг. Тус улс жилд 3300 тонн ваниль үйлдвэрлэдэг!
Баобаб мод
Баобаб нь Мадагаскарын үндэсний мод бөгөөд 1000 гаруй жил амьдрах чадвартай. Баобаб мод хүмүүст идэх жимс, олс хийх холтос өгч, нарнаас хоргодох сүүдрэвч болдог.
Өвөрмөц амьтад
Энд маш олон төрлийн лемур мич бий. Тэд бүгд Мадагаскараас гаралтай.
Энэ нутагт байх бас нэг амьтан бол зебу юм. Энэ амьтан малын нэг төрөл бөгөөд хүмүүс газар тариалан, сүү, уналгад ашигладаг.