“Миний сайн мэдээний үгс,” Найз, 2025 оны 1-р сар, 6.
Миний сайн мэдээний үгс
Найз сэтгүүлийн энэ дугаараас эдгээр үг, хэллэгийг хайж олоорой!
Ёслол
Ёслол нь Есүс Христийн нэрээр санваарын эрх мэдлээр хийгддэг ариун нандин үйлдэл юм. Үүний зарим жишээ бол ариун ёслол, баптисм, гишүүний баталгаа юм.
Нүглээс ангижрах
Бид наманчилж, нүглийнхээ ангижралыг хүлээн авахдаа хийсэн буруу сонголтуудаасаа уучлагддаг. Энэ нь Есүс Христийн ачаар боломжтой болсон.
Даруу дөлгөөн
Хүлцэнгүй даруу байна гэдэг нь даруу, дөлгөөн, хүсэлтэй, дуулгавартай байхыг хэлж байгаа юм. Есүс Христ дэлхий дээр байхдаа үүний жишээг үзүүлсэн.
Гэгээнтнүүд
Шинэ Гэрээнд гэгээнтнүүд бүгд баптисм хүртэж, Есүс Христийн Сүмд нэгдэхийг сонгосон хүмүүс байсан (Үйлс 9:13-ыг үзнэ үү). Өнөөдөр Түүний Сүмд баптисм хүртэхээр сонгосон хүмүүст бид мөн адил үгийг хэрэглэдэг. Гэгээнтэн гэдэг нь Есүс Христийг дагадаг нэгэн юм.
Зураг чимэглэлийг Мэдисон Бэйкэр