2025
Дуулах нь айдсыг арилгадаг
2025 оны 3-р сар


“Дуулах нь айдсыг арилгадаг,“ Найз, 2025 оны 3-р сар, 16–17.

Дуулах нь айдсыг арилгадаг

Хүүхдийн хэсгийн дуртай дууных нь үгс гэнэт толгойд нь орж ирлээ.

Мексикт болсон бодит түүх

Дээрээс нь унжих мангасын дүрснээс айж орон дээрээ босоод суучихсан хүү

“Унтах цаг боллоо“ гэж ээж нь инээмсэглэн хэллээ.

Логан өрөөндөө оров. Тэр залбирлаа хэлээд орондоо орлоо. Дараа нь ээж нь түүнд нэгэн түүх уншив. Тэр аажуухан нүдээ анив. Удалгүй унтсан байлаа.

Гэвч Логан муухай зүүд зүүдлэв. Тэр харанхуйд ганцаараа байлаа. Тэр том шүдтэй, өргөстэй мангас харав. Мангас түүн рүү архирлаа. Тэгээд мангас түүний өөдөөс гүйлээ!

Логан зугтах гэж оролдов. Гэвч тэр хальтирч унав! Мангас улам бүр ойртон томорч эхэлтэл—

Логан сэрээд, орондоо босож суув. Тэр нулимсаа арчиж, гадаа харанхуй хэвээр байгааг харав.

Тэр эцэг эхдээ зүүднийхээ талаар ярихыг хүсжээ. Гэхдээ тэр орноосоо холдохыг хүссэнгүй. Харанхуй түүнд хаа нэгтээ мангас нуугдаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байв. Сүүдэр болгон аймаар харагдаж байв. Гадаа хуцах нохой мангас архирч байгаа юм шиг сонсогдов.

Логан хөнжлөө татан, хамраа дарлаа. Тэр хөдлөхөөс зөндөө их айж байлаа.

Тэр буцаж унтахыг хүсэв. Гэвч түүнийг нүдээ аних бүрд мангасын ууртай царай, хурц шүд харагдаж байв. Нөгөө аймаар сүүдэр түүнд харагдсаар л байв.

Дараа нь тэр орныхоо дэргэдэх ширээн дээр нэг зураг байхыг харав. Энэ бол түүний хоёр эрэгтэй дүү, аав, ээж нарынхаа хамт Мексикийн Монтеррей дэх ариун сүмийн гадаа авхуулсан зураг байлаа. Тэд маш жаргалтай харагдаж байв.

Тэгтэл Хүүхдийн хэсгийн дуртай дууных нь үгс түүний толгойд гэнэт орж ирлээ. “Би ариун сүм харах дуртай. Ариун Сүнсийг мэдэрч, сонсож, залбирахаар Би нэгэн цагт тэнд очно“* гэж Логан намуухан дуулж эхлэв.

Логан дуулж байхдаа ариун сүмд гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан тухайгаа боджээ. Тэр маш их амар амгаланг мэдэрч байсан. Ариун сүм байгаа учраас тэр гэр бүлтэйгээ хамт үүрд байх боломжтой.

Хажуугийн ширээн дээрээ ариун сүмийн зурагтай хүү орондоо дуулж байгаа нь

Дуулах үедээ Логан нохой хуцах чимээг сонссонгүй. Тэр нүдээ аниад, “Бурханы хүүхэд би үнэнийг сурсан. Гэр бүл бол үүрд мөнх юм” гэж дуулсаар байв. Тэр амар амгаланг зүрх сэтгэлдээ мэдэрч, инээмсэглэв. Ямар ч мангас байхгүйг тэр мэдэв.

Өрөө харанхуй, аймар байсан. Харин одоо бол тайван, аюулгүй газар болов. Логан дэрээ дэрлэн, тайван гэгч нь унтав.

Түүнийг сэрэхэд гадаа нар гарсан байлаа. Тэр босоод, ариун сүмийн зураг дээр нарны гэрэл тусаж байгааг харлаа. Тэр сүмдээ явахаар бэлдэхдээ дуртай дуугаа амандаа дуулав.

Тэр сүм рүү явах замдаа өөрийн хар дарсан зүүд болон дуулсан дууныхаа тухай гэрийнхэндээ ярьжээ. Сүм дээр тэр хүмүүсийн хэлэх үгсийг сонсож, дууллуудыг дуулав. Дараа нь Хүүхдийн хэсэг рүү орох цаг боллоо.

Логан төгөлдөр хуур сонсох дуртай байв. Одоо тэр зарим дуу аймшигт мангасуудыг ч алга болгохуйц хүчтэй гэдгийг мэдэж авлаа.

Хүүхдийн хэсгийн удирдагч, “Дуулах цагт тавтай морил. Эхлээд ямар дуу дуулах вэ?” гэж хэлэв.

“Би хэлье!“ гээд Логан гараа өндөрт өргөөд, “Би ариун сүм харах дуртай” дууг дуулья гэв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Каролина Фариас

  • “Би ариун сүм харах дуртай,” Хүүхдийн дууны ном, 99.