2025
Алтан ялтаснуудтай танилц!
2025 оны 3-р сар


“Алтан ялтаснуудтай танилц!,“ Найз, 2025 оны 3-р сарын 24-25.

Алтан ялтаснуудтай танилц!

Мормоын номыг хэрхэн хүлээн авсныг харуулсан он цагийн дарааллыг хар.

  • ~МЭ 421 он

  • Мормоны Номын бошиглогч Моронай алтан ялтаснуудыг лацдав. Уг ялтаснууд Есүс Христийн талаар заасан байв. Мөн тэдгээр нь Моронайн ард түмний талаар өгүүлсэн байлаа.

  • 1823 он

  • Моронай тэнгэр элчийн дүрээр Иосеф Смит дээр айлчлав. Моронай түүнд алтан ялтаснуудыг ойролцоох Кумора гүвээнд булсан байгааг хэлэв.

  • 1827 он

  • Иосефыг дөрвөн жилийн турш бэлдсэний дараа Их Эзэн түүнд ялтаснуудыг гэртээ аваачихыг зөвшөөрөв.

  • 1828 он

  • Иосеф Ариун Сүнсийг анхааралтай сонссоноор ялтаснуудыг орчуулав. Бас тэр Бурханы тусгай багажийг ашигладаг байсан. Тэрээр үзмэрч чулуу, хөрвүүлэгч буюу ялтаснуудтай хамт булагдсан байсан Урим ба Туммим хэмээх багажуудыг ашигласан.

  • 1829 он

  • Тэнгэрлэг Эцэг Иосеф Смитэд ялтаснууд дээр бичсэн зүйлсийг ойлгоход тусалсан. Оливер Каудери Иосефын орчуулсан зүйлийг бичихэд туслав.

  • Наад зах нь арван хоёр хүн алтан ялтаснуудыг харсан. Тэдний нэг нь Мэри Витмер байлаа. Та нар Мормоны Номын эхний хэсгээс бусад гэрчийн гэрчлэлийг уншиж болно. Эдгээр хүнээс хэн нь ч харсан мэдэрсэн зүйлээ няцаагаагүй юм.

  • 1830 он

  • АНУ-ын Нью-Йоркийн Палмира хотод хамгийн анхны, англи хэл рүү орчуулагдсан Мормоны Ном хэвлэгджээ.

  • Өнөө үе

  • Эдүгээ Мормоны Номыг дэлхий даяар уншиж байна! Энэ ном 115 хэлээр орчуулагдсан. Номлогчид Мормоны Номыг хүн бүртэй чадахаараа хуваалцдаг.

Иосеф Смит болон алтан ялтаснуудыг дүрсэлсэн он цагийн дараалал

Зураг чимэглэлийг Алисса Питэрсэн