2025
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
2025 оны 3-р сар


Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2025 оны 3-р сар, 22–23.

Ирээд, Намайг дага үйл ажиллагаа

2-р сарын 24-нөөс 3-р сарын 2:Сургаал ба Гэрээнүүд 18

Өөрийн хөрөг

“Бодгалиудын үнэ цэн Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээнүүд 18:10). Энэ нь тэнгэрлэг Эцэгийн хувьд хүн бүр, түүний дотор чи ч гэсэн чухал гэсэн үг юм! Өөрийнхөө зургийг зур. Зориулалтын хэрэгсэл ашиглан янз бүрээр чимэглэхийг хичээгээрэй! Дээд талд нь “Бурхан намайг хайрладаг“ гэж бич.

3-р сарын 3–9: Сургаал ба Гэрээнүүд 19

Сонсох чих

охин өөр охины чихэнд шивнэж байгаа нь

Есүс Христ биднээс үгийг нь сонсохыг хүсдэг (Сургаал ба Гэрээнүүд 19:23-ыг үзнэ үү). Сайн сонсогчид сонссон зүйлээ санадаг. Тойргоор суу. Нэг хүн сайн мэдээний нэг үг шивнэнэ. Дараагийн хүн үүнийг давтан шивнэж, араас нь нэг үг нэмж хэлнэ. Хүн бүр санах нэг үг нэмж хэлэх хүртэл тойргоор яв!

3-р сарын 10–16: Сургаал ба Гэрээнүүд 20–22

Сэргээлтийн цамхаг

хуванцар аягануудаар пирамид өрсөн хүү

Өнөө үед Есүс Христ дэлхий дээр байсан үеийнх шигээ Сүмээ сэргээсэн (Сургаал ба Гэрээнүүд 20-ийг үзнэ үү). Санваар, баптисм, бошиглогчид зэрэг Есүс Христийн Сүмийн нэг хэсэг болсон адислалуудыг хуванцар аяганууд дээр бич. Дараа нь аягануудаа өрж өндөр цамхагт хий!

3-р сарын 17–23: Сургаал ба Гэрээнүүд 23–26

Зүрх сэтгэлийн дуу

хүү, охин хамтдаа дуулж байгаа нь

Биднийг зүрх сэтгэлээсээ дуулахад Тэнгэрлэг Эцэг маань дуртай байдаг (Сургаал ба Гэрээнүүд 25:12-ыг үзнэ үү). Хүүхдийн хэсгийн дуунуудаас хамтдаа дуулах дуунуудыг сонго. Дууны үгийг дүрслэх үйлдлүүд зохио.

3-р сарын 24–30: Сургаал ба Гэрээнүүд 27–28

Бошиглогч ярьдаг

чихэндээ гараа наан барьсан охин

Бошиглогч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс Сүмийн төлөө илчлэлт хүлээн авдаг (Сургаал ба Гэрээнүүд 28:7-г үзнэ үү). Бошиглогчийн зургийг хэвлэж гарга эсвэл зур. Дээд талд нь “Бошиглогч … ярьдаг“ гэж бич. Манай бошиглогчийн бидэнд заасан зүйлсийг бичих буюу зур.

Alt text

Гэрэл зургуудыг Кристина Смит