“Сүнс хэрхэн ярьдаг вэ,“ Найз, 2025 оны 3-р сар, 18–19.
Сүнс хэрхэн ярьдаг вэ?
Бодлогошронгуй: [дөрөвний нэг] = 78-83
Хэсгүүдийг тусад нь, дараа нь хамтад нь дуулна
1. Бурханыг Сүнсээр дамжуулан ярих үед чи юу мэдэрдэг вэ?
Их Эзэнээс тусламж хүсэхэд сүнс хэрхэн чиглүүлдэг вэ?
Судрыг тунгаах үед юу чамд үнэнийг илчилдэг вэ?
Өршөөл эрэн залбирахад чинь Эцэг яаж тайвшруулдаг вэ?
Бурхан чамайг халамжилж, хайрладгийг чи яаж мэддэг вэ?
Ганцаардаж, гуниглах үед Тэр хамт байдгийг мэдэх үү?
Бид бүгдээрээ ялгаатай ч Түүнийг өөрсдийн мэдрэмжүүдээр сонсдог.
Сүнс тантай хэрхэн ярьдаг вэ?
2. Дулаан мэдрэмж
Саруул ухаан
Дөлгөөн инээд, баярын нулимс
Бурханаас ирэх тайтгарал айдсыг минь арилгадаг.
Баяр хөөр дүүрэн,
Бодол минь ариун,
Сонголт минь бат.
Сэтгэл зүрх амгалан.
Сэтгэл зүрх амгалан.