2025
Зоригт Аника
2025 оны 3-р сар


“Зоригт Аника,” Найз, 2025 оны 3-р сар, 44-45.

Зоригт Аника

АНУ-д болсон бодит түүх.

Бяцхан охины өмнө өвдөглөн суусан эмэгтэй

“Чи бэлэн үү?” гэж ээж нь асуулаа.

Аника толгой дохин, тэдди баавгайгаа тэврэв. Тэр тоглоомоо сүм рүү авч явж байлаа. Тоглоом нь түүнд зоригтой байхад нь тусална гэж тэр найдаж байв.

Өнөөдөр Аника Хүүхдийн хэсгийн хөтөлбөр дээр үг хэлэх байв. Гэвч тэр энэ улсад ирээд удаагүй байлаа. Тэр англиар төдийлөн сайн ярьдаггүй байв. Оронд нь тэр үгээ испаниар хэлэх гэж байлаа. Хүмүүс ойлгох болов уу?

Бяцхан охиныг тэвэрч буй эмэгтэй

Ээж нь түүнийг тэврээд, “Сандарч байгааг чинь би ойлгож байна. Ариун Сүнс чамтай хамт байх болно гэдгийг санаарай. Чи ганцаараа биш шүү” гэж хэлэв.

Ээжийнх нь үгс Аникаг тайтгаруулав. Тэр баавгай руугаа хараад инээмсэглээд, “Тэгэхээр бид гурав хамт байх юм байна, би, миний баавгай, Ариун Сүнс” гэж тэр бодлоо.

индэр дээр сууж буй хүүхдүүд

Хүүхдийн хэсгийн хөтөлбөрийн дагуу Аникагийн ангийнхан тэр жил юу сурснаа ярив. Тэд индэр дээр нэг нэгээрээ гарлаа. Удалгүй Аникагийн ээлж болов.

Тэр баавгайгаа тэврэв. Тэгээд зориг оров!

Индэр дээр зогсож байгаа бяцхан охин

“Орой бүр манай гэрийнхэн Ирээд, намайг дага гарын авлагатай хамт судруудаас судалдаг“ гэж Аника испаниар хэлэв. Тэр уртаар амьсгаа аваад, “Иосеф Смит өөрийг нь гомдоосон хүмүүсийг хэрхэн уучилсан талаар бид сурсан. Би ч бас бусдыг уучилж чадна. Есүс Христийн нэрээр, амен” гэв.

Аника суудалдаа буцаж суув. Багш нь түүн рүү болон баавгай руу харан инээмсэглээд, “Сайн байна. Та хоёр хоёулаа маш зоригтой байлаа!” гэж шивнэв.

Аникагийн зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрлөө. Тэр зоригтой байсан! Ариун Сүнс түүнтэй хамт байсныг тэр мэдэж байлаа.

Хүүхдийн хэсгийн багш бяцхан охинтой ярилцаж байна
PDF түүх

Зураг чимэглэлийг Кэти Рэүс